Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка6/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
1   2   3   4   5   6

XXII

   Бараг дєрвєн жил єнгєрєв. Би дєнгєж их сургуульд тєгсєєд юу хийж, хаа ажиллахаа хараахан сайн шийдсэн ч юмгїй, дэмий баахан тэнэсэн амьтан явлаа. Нэгэн їдэш би театрт Майдановт уулзав. Тэр гэрлэж, алба хааж амжсан байв. Гэвч тїїнд єєрчлєгдсєн юм  олж харсангїй. Ямар ч хэрэггїй хєєрєн гайхаж эсвэл гэнэт гуньж гутардаг нь аанай хэвээрээ ажээ.

-         Ингэхэд хатан Дольская энд байгааг та мэдсэн її? гэж тэр хэлэв.

-         Ямар хатан Дольская билээ?

-         Тэр мартчихсан гэж її? Яагаа вэ, бид бїгдээрээ  та ч гэсэн дурлацгаагаад байсан ноён Засекины авхай. Нескучный цэцэрлэгийн дэргэдэх зусланг санаж байна уу?

-         Тэгээд Дольскийн гэргий болоо юу?

-         Тиймээ

-         Тэгээд одоо энэ театрт байгаа юу?

-         Їгїй, Петербургт тэр саявтархан энд ирсэн. Гадаадад явах гэж байгаа юм байхаа.

-         Нєхєр нь ямаршуухан  хїн юм бол?

-         Єє, тун сайн  чинээлэг эр бий. Москвад бид хамт алба хааж байсан юм. Нєгєє нэг явдлын дараа…яагаан  дээ тїїнийг та сайн мэдэх ёстой (Майданов учиртайхан инээмсэглэн) хань ижилтэй болоход тїїнд тийм ч амаргїй байсан байх. Уршиг байлгїй яав гэж… гэвч єєрєє ухаалаг болохоор болдог л юм байна. Та тэднийхээр очоорой. Таныг хараад их баярлана. Тэр улам ч аятайхан болсон байна билээ гэв.

Майданов надад Зинаидагийн хаягийг єглєє. Тэр Демут зочид буудалд буужээ. Эртний явдал сэтгэлд орж “зїрхнийхээ уяа болж байсан хїнтэйгээ маргааш нь уулзана гэж єєртєє ам алдав. Гэтэл ямар нэгэн явдал тохиолдоод нэг, хоёр  долоо хоноод Демут зочид буудалд хїрч очоод хатагтай Дольскаяг асуувал тэр дєрвєн єдрийн ємнє тєрєхєєс болж бараг гэнэт нас барсан гэдгийг мэдэж авав.

Зїрх рїї хатгуулах шиг болов. Уулзаж болох байсан атлаа уулзаж амжсангїй. Одоо хэзээ ч дахин тїїнтэй учирч тїїнийг харахгїй болсондоо би тун их гуниглан гонсойж цаглашгїй гэмшив. “Нас баржээ!” гэж амандаа їглэн хаалгачийн єєдєєс мухардан харж байгаад аажуухнаар гудамжинд гарч хаашаа явахаа ч мэдэхгїй алхлав. Єнгєрсєн бїх явдал тэр чигээрээ миний ємнє тодров. Гялалзаж  явсан залуу сайхан амьдрал чухам ийм янзаар эцэслэн, ийм явдалд хїрэхийн тул яаран хурдалж сэтгэлээ догдлулан шамдж байжээ! хэмээн бодож явав. Ингээд хайртай хїнийхээ дїрийг нїдий нь, бужгар їсий нь газар доорхи чийгтэй харанхуйд одоохондоо амьд яваа надаас холгїйхэн  бас эцгээс минь  хэдэн алхам зайтай ч байж магадгїй зай багатай хайрцагт байгаагаар дїрслэн бодож явлаа…би энэ бїгдийг бодох дїрслэхээр чармайж явах зуураа:

       Їхлийн мэдээг хэнэггїй амнаас сонсохдоо

    Єєрєє  ч гэсэн хайнгадуу байлаа би

гэсэн мєр сэтгэлд эгшиглэнэ. Ай, залуу нас аа гэж! Чамд санаа зовох юм алга, чи хорвоо ертєнцийн бїх эрдэнэс баялгийг эзэмдэн авсан юм шиг уйтгар ч хїртэл чамайг баясуулнам, тэр бїї хэл гуниг  ч царайд чинь зохином, чи єєртєє лавтайяа итгэж шазруун зан гарган би л ганцаараа амьдарч байнам, харцгаа! гэж хэлдэг. Гэтэл чиний єєрийн чинь тоотой єдрїїд єнгєрєн ор мєргїй алга болоход  чамд байгаа юм бїхэн чинь наранд хайлах лав шиг урсан, цас шиг хайлна…залуу нас чиний хамаг сайхны чинь нууц юундаа вэ гэвэл тэр бїхнийг бїтээн хийж чадахдаа ч биш харин тэр бїхнийг бїтээн хийж чадна гэж бодох боломжиндоо, харш чухамдаа ямар нэг юманд хэрэглэж чадаагїй байсан тэр хїчээ салхинд зїгээр л дэгдээдэгт байнам. Бидний хэн маань ч тоглоомгїйгээр єєрийгєє їрэмтгий гэдэг, мєн їнэнээсээ “Хэрэв би цагаа дэмий алдаагїй бол юу ч хийж чадахсан билээ! гэж хэлэх эрхтэй  хэмээн боддог.

   Би ч гэсэн дээ…яах ийхийн зуургїй, уйтгартайгаар їзэгдээд єнгєрсєн анхныхаа хайрыг мэдрэх тєдий болчихоод хичнээн ч их найдан хїлээж, ямар сайхан ирээдїйг урьдаас тєсєєлєн байв аа?

  Миний итгэж найдаж байсан тэр бїхнээс чухам юу нь бїтсэн билээ? Ингээд одоо амьдралын минь їдшийн сїїдэр айсуй байхад тэрхїї хоромхон зуур нижигнэх єнгєрсєн хаврын єглєєний аянганы тухай дурсамжнаас илїї шинэхэн, илїї їнэтэй сайхан юу надад байна?

    Гэвч би єєрийгєє дэмий гїтгэнэм. Тийм хєнгєн хийсвэр залуу цагтаа ч би, намайг дуудсан гунигтай тэр хоолой, булшнаас надад дэгдэн ирсэн баясгалант дуунд хариулахгїй дїлий юм шиг байсангїй. Єгїїлэхэд, Зинаидаг нас барсныг дуулсан тэр єдрєєс хойш хэдэн єдрийн дараа нэг байшинд суудаг байсан нэг ядуу хєгшин авгайн нас барахад єєрийнхєє няцаашгїй хїслээр очиж байсныг санаж байна. Хатуу банзан дээр толгой дороо шуудай дэрлэн баахан новшоор  биеэ хучсан  тэр авгай тун  хїнд байдалтай нас  эцэслэв. Тїїний бїх амьдрал єдєр тутмын амьдралын шаардлагын гашуун зовлонтой тэмцэл дундуур єнгєрчээ. Баяр баясгаланг  ч їзсэнгїй, аз жаргалын балаас ч хїртэж чадсангїй. Ингээд санаагий нь амрааж эрх чєлєєтэй болгох  їхэл ирж байхад баярлахгїй байна гэж баймааргїйсэн гэмээр. Гэтэл яг цагаа болохоор турьгїй болсон бие нь эсэргїїцэн дээрээс нь дарж байгаа мєсєн гарын дор цээж нь амьсгаа авахаар оволзон, эцсийнхээ хїч тэнхээг  алдталаа тэр эмгэн загалмайлан байж: “Бурхан минь нїглийг минь єршєєгєєрэй” гэж шивнэнэ. Амьдрах горьдлогын эцсийн очтой хамт їхэхээс айн эмээж байсан нь харцнаас нь їгїй боллоо. Энэхїї ядуу эмгэний насан эцэслэх їед хэвтрийнх  нь дэргэд байхдаа Зинаидагийн тєлєє айх шиг болж тїїний тєлєє, эцгийнхээ тєлєє, мєн єєрийнхєє тєлєє мєргєж залбирмаар хїсэл тєрж билээ.
1   2   3   4   5   6

Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка