Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка5/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
1   2   3   4   5   6

XVIII

   Єглєєгїїр босоход толгой євдєж байлаа. Єчигдєр сэтгэл їймэрч байсан маань оргїй алга болжээ. Харин тїїний оронд надаас нэг л  юм тасраад явчих шиг санагдан нэг л хїнд тээнэгэлзэл, урьд нь байгаагїй гунигаар солигдов.

-         Уураг тархиныхаа хагасыг авуулчихсан туулай шиг харж байх тань яачихаа вэ? гэж надтай уулзсан Лушин хэлэв.

   Єглєєний хоолны  їеэр би аав ээж хоёрыг нууцгайхан харвал аав аанай хуучнаараа тайван, ээж нєгєє хэвээрээ дотроо эгдїїрхэн уурласн байлаа. Аав заримдаа надтай найрсаг  ярьдаг  шигээ ярьж юу магад хэмээн  хїлээлээ… Гэтэл эцэг ярих нь бїї хэл, єдєр тутмынхаа хїйтэнхэн шиг эрхлїїлдгээрээ ч эрхлїїлсэнгїй. “Бїгдийг Зинаидад ярьдаг юм уу? тэртэй тэргїй одоо бидний хооронд бїх юм дууссан шїї дээ” гэж би бодлоо. Би тэднийд очсон боловч учирлах нь байтугай олигтойхон ч їг сольж чадсангїй. Сургуулийн амралтаар ноёны хатныд  тїїний хїї арван хоёр настай кадет1, Петербургээс ирэв. Зинаида тэр даруй дїїгээ надад даалгав.

-         За, хонгор Володя минь (анх удаа тэр намайг ингэж нэрлэв). Энэ таны нєхєр. Мєн Володя гэдэг юм. Їїнд сайн байгаарай. Баахан ичимтгий боловч сэтгэл сайтай. Нескучныйг їзїїл, гадуур явж зугаал, ивээлдээ авч яваарай. Та миний хэлснээр байна биз дээ? Та ч гэсэн сайн хїн шїї дээ! гэв.

1 Кадет хувьсгалын ємнєх оросын цэргийн дунд сургуулийн сурагч (ред)

    Тэр их элэгсгээр хоёр гараа мєрєн дээр тавихад нь би бїр мэгдэж орхив. Энэ жаал хїї ирсэн явдал намайг єєрийг  минь жаал хїї болгов. Би тэр жаалыг дуугїй харвал тэр ч мєн намайг дуугїй гєлрєн харна. Зинаида учиргїй инээж, биднийг бие бие рїї маань тїлхэв.

-         Тэврэлдээч, хїїхдїїд ээ!

Бид тэврэлдэв.

-         Цэцэрлэг рїї цуг очих уу? гэж би тїїнээс асуулаа.

-         За, тэгье гэж хэлэхдээ аргагїй л цэргийн сурагчаас гарч  баймаар хїнгэнэсэн дуу гарав.

Зинаида инээсээр л байна… тїїний царай нь ийм гайхамшигтайгаар гийж байхыг би урьд нь їзээгїй билээ. Ингээд кадетыг дагуулан гарав. Манай цэцэрлэгт хуучирсан дїїжин байсан юм. Би тїїнийг дїїжингийн банзан дээр суулгаад нааш цааш нь найгуулав. Зузаан цэмбээр хийж оёсон, алтан саатай єргєн тууз эмжээр бїхий шинэхэн мундир цэрэг хувцастай тэрээр хєдлєлгїй суугаад олсноос бат зуурчээ.

-         Та захынхаа товчийг тайлах юм биш її? гэж би тїїнд хэлэв.

-         Зїгээр бид сурчихсан юмаа гээд хоолойгоо засаж ханиалаа.

Тэр эгчтэйгээ тєстэй ялангуяа нїд нь адилхан юм шиг. Тїїнд ийнхїї їйлчилж байхад надад таатайн зэрэгцээ нєгєє  сэтгэл зовоосон гуниг зїрхийг минь аажуухан євтгєнє. “Одоо ч би яг жаал хїїхэд мєн  тэгтэл єчигдєр…” гэж бодов. Урьд єдєр нь хутгаа  унагасан газраа санаж очоод олж авлаа. Кадет тїїнийг  надаас гуйж аваад цооргоны бїдїїн шилбэ огтлон цоор хийж исгэрїїлэв.

Отелло ч бас цоордож  гарлаа.

Гэтэл їдэш нь нєгєє Отелло маань Зинаида цэцэрлэгийн нэгээхэн буланд байхад нь олж аваад яагаад ийм гунигтай байгаа юм бэ? гэж асуухад нь гар дээр нь унаж байгаад учиргїй уйлах нь тэр. Асгартал уйлсан учир тїїнийг айлгачихжээ.

-         Володя, яачихаа вэ та? Юу болчихоо вэ? гэж дахин дахин асуувч би юу ч хариулахгїй уйлж  уухислаар байх учир нойтон хацрыг  минь їнэсэхээс єєр аргагїйд хїрчээ.

Гэвч би тїїнээс буруулж мэгшин уйлах зуураа

-         Би цємийг мэднэ, надаар та яах гэж тоглоод байгаа юм бэ? Миний хайр танд ямар хэрэгтэй байваа? гэж шивнэв.

-         Володя, би таны ємнє буруутай…би маш их буруутай гэж гараа базлан хэлэв. –Би хичнээн муу муухай, хар нїгэлтэй амьтан бэ…одоо би танаар тоглохгїй, би танд хайртай! Яагаад юунаас болоов гэдгийг та мэдэх ч їгїй…гэвч та юу мэдэж байгаа юм бэ? гэж асуув.

Би тїїнд юу ч гэж хэлэх юм билээ дээ? Тїїнийг ємнєєсєє хараад зогсоход л би гэдэг хїн толгойноосоо аваад хєлєє хїртэл бїх биеэрээ тїїнийх болчихжээ… арван таван минут єнгєрмєгц би аль хэдийнээ кадет Зинаида хоёртой хєєцєлдєн гїйж явав. Уйлсангїй инээж явав. Инээснээсээ болоод бєлцийсєн зовхиноос нулимс дусална. Хїзїїнд минь зангианы оронд Зинаидагийн тууз уяастай байлаа. Би тїїнийг бэлхїїснээс нь барьж аваад баярласандаа бахирав. Тэр надаар дураараа тоглодог байжээ.


XIX

   Амжилтгїй болсон шєнийн тэр аяллын дараахь долоо хоногийн дотор юу болсныг дэлгэрэнгїй хэл гэвэл надад их л бэрхтэй байхсан. Тэр бол хамгийн эсрэг тэсрэг сэтгэлгэгдэл, сэжиг тєрсєн, итгэж найдах, баясаж найдах, гуньж гутрах салхи шуурга шиг эргэлдэж  байсан, эх захгїй нэг л хачин аймшигтай їе байлаа. Хэрэв арван зургаан настай хєвїїн сэтгэл дотроо юу болж байгааг мэдэж болдогсон бол би  сэтгэлдээ юї болж байгааг мэдэхээс ч айж байлаа.  Ер нь би єглєєнєєс орой болтол єдєр  єнгєрєєхийг л яарна. Харин шєнє нь унтана…хїїхдийн хєнгєн сэвэлдїїр байдал надад тусалж байлаа. Надад хїн хайртай юу їгїй юу гэдгийг би мэдэхийг ч хїссэнгїй надад хїн хайргїй гэж бат нут хїлээхийг ч бас хїссэнгїй. Эцгээсээ би зайлсхийж байсан боловч харин Зианидагаас  зайлж  чаддаггїй байв. Тїїний дэргэд байхад гал цоргиулах шиг байвч…тийнхїї би  шатаж  хайлж  байгаа гал маань чухам ямар гал байсныг  мэдэхийг ч хїссэнгїй, гол нь тийнхїї хайлж шатаж байх минь л надад амттай байсан юм. Би сэтгэгдэлдээ бїрмєсєн автагдаж дурсан санахгй байя гэж хичнээн, цаашид юу л болбол болог гэж нїдээ анин єєрийгєє мэхэлнэ.  Энэхїї сэтгэлийнг зовлон удахгїй байсан бололтой…аянга буух мэт ганц цохилтоор бїх юм таслан зогсоогдож, намайг єєр зїгт шидэж орхисон билээ.

Нэгэн удаа зугаалж яваад їдийнхээ хоолонд гэртээ ирвэл хоолоо ганцаараа идэх болсноо дуулаад ихэд гайхав. Эцэг маань юманд явчихсан, ээжийн бие муу, хоол идэхийг хїсэхгїй учир унтлагынхаа єрєєнд ороод тїгжжээ. Зарц нарын царайгаар би нэг л ерийн биш явдал гарчээ гэдгийг  таамаглав … тэднээс асууж зїрхэлсэнгїй. Харин шїлэгт  их дуртай, гитар тоглохдоо жїжигчин шиг залуу найз аягач Филиппээс асуув. Аав ээж хоёрын дунд аймаар явдал болжээ (зарц хїїхнїїдийн єрєєнд хэлсэн їг нь нэг нэггїй сонсогдож ихэнхийг францаар хэлсэн боловч їйлчлэгч Маша Парист оёдолчин эмэгтэйнд таван жил болсон болохоор бїгдийг ойлгосон байв) эх маань  эцгийг їнэнч биш гэж зэмлэн, хєрш айлынхаа авхайтай танилцсан гэсэнд эцэг эхлээд биеэ ємєєрч байснаа гэнэт дїрэлзэн уурлаж ээжид “насных нь тухай” ямар нэг хорсолтой їг хэлсэнд нь ээж уйлжээ. Мєн ээж маань ноёны хєгшин хатанд вексель єгсєн мэтээр дурдаад тїїнийг мєн авхайтныг ч маш муу хэлсэнд эцэг маань занан сїрдїїлсэн гэж би тїїнээс мэдлээ.

-         Хамаг зовлон бичсэ хїн нь їл мэдэгдэх нэргїй нэгэн захидлаас болов, энэ бїх явдлыг гадагш нь  гаргах ямар ч шалтгаан байгаагїй юм гэж Филипп їргэжлїїлэв.

-         Ямар нэгэн явдал болоо юу, тэгээд? Гэж арайхийн асуухдаа гар хєл минь хїйт оргиж цээжний маань гїнд нэг юм чичрэх мэт болов.

-         Болсоон. Тийм явдлыг нууж чадахгїй, эцэг  тань энэ удаа хичнээн болгоомжловч жишээ нь жууз хєлслєн авах юмуу, єєр ямар нэгэн юм гэхэд… хїнгїй чадахгїй  юм л даа гэв.

Би Филиппийг явуулчихаад орон дээрээ єнхрєн унав. Би асгартлаа уйлсан ч їгїй нэг их гонсойж сїйд болсон ч їгїй. Хэдийд яаж ийм ю болоо вэ гэж єрєєсєє асуусан ч їгїй. Яагаад би урьд шєнє нь таамаглан мэдсэнгїй вэ гэж  гайхсан ч їгїй, эцэгтээ ч гомдож юм санасангїй…мэдэж авсан маань сэтгэлийн даашгїй дарам болж  гэнэтийн энэ илчлэл намайг бяц дарав… бїх юм дуусжээ. Миний хайрлаж явсан цэцэгнїїд нэгмєсєн таслагдаж, хаягдан гишгэгдээд энд тэнд таран хэвтэнэ.

XX

   Дараа єдєр нь ээж хот руу нїїнэ гэж мэдэгдэв. Єглєє нь аав ээжийн унтлагын єрєєнд ороод хоёулахнаа удаан суув. Ээжид юу хэлсний нь сонссон хїн байсангїй, харин  ээж дахин уйлсангїй, тайвширч идэх юм шаардсан боловч єрєєнєєсєє гаралгїй, тайвширч идэх юм шаардсан боловч єрєєнєєсєє гаралгїй їлдэж, шийдвэрээ ч єєрчилсєнгїй. Би бїхэл єдєржингєє хэссэн боловч цэцэрлэгт ч орсонгїй, жигїїрийн байшин руу нэг ч хараагїйгээ санаж банйа. Харин їдэш нь и гайхмаар явдлын гэрч болов. Эцэг маань, гїн Малевскийг зочдын  танхимаас їїдний єрєє хїртэл сугадан явж зарц дэргэд нь   байхад: “Хэдхэн єдрийн ємнє нэг айлд, эрхэмсэг ноёнтон танд  юм тайлбарлаад байхгї авч хэрэв та дахин  манайд морилж ирвэл би таныг цонхоор шидчихнэ. Надад таны гарын бичгийн хэв таалагдахгїй байна” гэж хїйтэн гэгчээр хэлэв. Гїн мэхийж шїдээ зуугаад  хурдан гэгч алга болов.

        Ингээд л манай байшин байдаг Арбат руу нїїхээр бэлтгэж эхлэв. Эцэг єєрєє ч зусланд байхыг хїсэхгїй болсон бололтой аж. Мєн ээжийг хэл ам дэгдээсний хэрэггїй хэмээн їгэндээ оруулсан нь илт. Бїх юмаа тогтуухан, яаралгїй  хийцгээж, ээж маань ноёны хатанд мэнд хїргэж ёслоод бие лагшин муу, євчтэй учраас явтлаа уулзаж чадахгїйдээ харамсаж байгаагаа хэлїїлэв. Би ч солиотой юм  шиг тэнїїчлэн  энэ бїх явдал хурдхан эцэслээсэй гэж хїсэж байв. Миний толгойноос ганцхан бодол салахгїй байсан нь: залуу хїїхэн, хїн бас тэгээд муу сайн ч ноёны авхай манай эцгийг  чєлєєтэй хїн биш  гэдгийг мэдэж байгаад єєрєє хадамд гарах боломжтой ядахдаа жишээ нь Беловзоровтой  гэрлэж болох атлаа ийм явдал  хийхээр яаж санаа  шулуудсан юм бол гэж бодно. Тэр чухам юунд найдав? Єєрийнхєє бїх ирээдїйг  баллахаас яагаад айсангїй вэ? Энэ бол ёстой хайр дурлал жинхэнэ тачаан  дурлах їнэнч байхын жишээ юм даа гэж бодсоноо…амь биеэ  бусдын тєлєє зориулах нь зарим хїнд амттай ажээ.  Гэж Лувшины хэлсэн їг санаанд орлоо. Жигїїрийн байшингийн нэгэн цонхоор бїдэгхэн цайвар дїрс їээгдэхэд нь Зинаида биш байгаадаа? …” гэж бодлоо. Яг тэр байжээ. Би тэвчсэнгїй. Эцсийн удаа баяртай гэж хэлэхгїйгээр хагацаж чадахгїй байв. Би эвтэйхэн мєчийг хїлээж байгаад жигїїрийн байшин тийш явлаа.

    Зочдын єрєєнд ноёны хатан аанай л нєгєє їл тоомсорлох янзгїй маягаараа мэндэлж  угтав.

-         Эрхэм минь танайхан юу болоод ийм эрт яран хєдлєх болов оо? Гэж хамрынхаа хоёр нїх рїї тамхиа чихэнгээ дуугарав.

Би тїїнийг харангаа бага зэрэг тайвшрав. Филиппийн хэлсэн вексель гэдэг їг сэтгэлийг минь зовоож байлаа. Тэр ямар ч ажиггїй байв…Ямар ч гэсэн надад тэгж санагдав. Хар платьтай, зэвхий царайлан їсээ задгай тавьсан Зинаида хажуу єрєєнєєс гарч ирээд дуугарсан ч їгїй гараас минь шууд хєтлєєд авч одов.

-         Би таны дууг сонсоод тэр дороо гарч ирлээ. Ингээд ийм амархан биднийг хаяад явах нь ээ, муухай  хїї? Гэхэд нь

-         Би танд баяртай гэж хэлэхээр ирэв. Бодвол дахиж уулзахгїй бизээ. Бидний явах гэж байгааг та сонссон биз дээ? Гэв.

   Зинаида над руу шунамхай ширтэн харлаа.

-         Тиймээ, би сонссон. Ирсэнд тань баярлалаа. Би тантай уулзахгїй  нь  гэж бодож байв. Надад муу юм бїї санаарай. Таныг би заримдаа зовоодог байсан. Гэвч би  таны бодсон шиг тийм хїн биш шїї гэснээ буруу харж  цонхоо тїшив.

-         Їнэхээр би тийм биш. Та намайг муугаар боддогийг чинь би мэдэж л байна.

-         Би юу?

-         Тиймээ, та..та

-         Би юу? Гэж гашуудалтай давтаад урьдын адил аанай дарж дийлдэшгїй, єгїїлж барамгїй сэтгэлийг татсан нєлєєнд нь зїрх минь догдлов.

-         Би юу? Зинаида Александровна надад итгээрэй, та юу ч хийсэн, яаж ч  намайг зовоосон би насныхаа эцэс  хїртэл танд хайр  сэтгэлтэй, таныг цаглашгїй хїндэтгэн байна гэв.

Тэр хурдан гэгч над руу эргээд толгойг минь тэвэрч чанга бєгєєд їнэн голоосоо їнсэв. Ийнхїї удаанаар эцсийн удаагийн їнсэлтээ чухам хэнд зориулсан нь бурхан л мэддэг. Харин би тїїний амтыг нь хомхой сэтгэлээр  амтархан байлаа.Ийм юм дахин давтагдахгїй гэдгийг би мэдэж байлаа.

-         Байртай, хагацъя даа хэмээн давтав.

Тэр ухасхийн хурдлан явлаа. Би ч холдлоо. Яаж ходож явсан сэтгэлээ би єгїїлж чадахгїй. Ийм юм дахин хэзээ ч амтлаагїй явсан бол єєрийгєє азгїйд тооцохсон  билээ.

    Бид хотод нїїж очив. Єнгєрснєєс салж чадахгїй удсаан, юмаа ч хийж чадахгїй удсанб илээ. Шарх минь удаан эдгэрч байв. Харин їнэндээ эцгийнхээ эсрэг надад ямар ч муу санаа байсангїй. Тэр ч байтугай эцэг маань миний нїдэнд улам хїндэтгэмээр харагдана… Сэтгэл зїй судлагчид л энэхїї эсрэг тэсрэг явдлыг мэдэж тайлбарлаж чадна бизээ. Нэгэн удаа би гудамжаар явж байгаад Лушинтай уулзаж учиргїй баярлав. Шулуун шударга ааш зантай болохоор нь би тїїнд сайн байдгаас гадна тїїний надад тєрїїлсэн дуртгалаас  нь болоод ч бас сайн байдаг байв. Би тїїнийг ухасхийн тэврэв.

-         Хїїе! гэж дуу алдсанаа хємсгєє зангидав. Энэ чинь  та юу!  За алив харъя даа. Царай чинь шарангуй хэвээрээ биш, хїн шиг харж байна. Сайн л байна. За тэгээд та юу  хийж байна даа? Ажиллаж байна уу? гэв.

Би шїїїрс алдав.  Би худал хэлэх дургїй байвч бас їнэнийг хэлэхээсээ ичиж байлаа.

-         За зїгээрдээ, битгий зїрх алдагтун. Гол нь хэвийн амьдраад, элдэв явдалд сэтгэлээ уймруулахгїй байх хэрэгтэй. Тэглээ гээд ямар ашиг гарах билээ? Хувь заяаны эрхээр хаанаа явлаа ч гэсэн муу л болохоос єєр юмгїй. Хїн гэдэг чинь чулуун дээр ч зогслоо гэсэн єєрийнхєє хєл дээр зогсож байх хэрэгтэй. Би ханиалгаад байх юмаа… Беловзоровын тухай сонссон уу? гэв.

-         Їгїй шїї, яасан юм бэ?

-         Чимээ ч їгїй алга болсон. Кавказ руу явчихсан гэлцэнэ. Залуу минь энэ танд сургамж шїї. Бїх юм  юунаас болж байна гэвэл цагтаа л цаламнаасаа салж, орхиж чаддаггїйд байгаа юм. Харин та гайгїйхэн шиг мултарчээ. Дахин л битгийн ийм юманд орчихоорой мэдэв її? Баяртай гэв.

“ Тэр ч ярихгїй.. дахин тїїнтэй уулзахгїй биз” гэж бодов. Гэвч би Зинаидаг дахин харах учиртай байжээ.

XXI

   Эцэг маань єдєр бїр унаад гадагш явдаг байлаа. Тэр урт нарийхан хїзїїтэй, урт хєлтэй, эцэхийг мэддэггїй, ааш муутай, улаан буурал зїсмийн англи морьтой байв. Тїїнийг Электрик гэдэг байлаа. Эцгээс єєр хэн ч тэр морийг унаж чаддаггїй байв. Нэг удаа нэлээд удаан  тйим байгаагїй их сайхан ааштай над дээр ирлээ. Гадагшаа гарах гээд даравч тємрєє зїїжээ. Намайг хамт авч явахыг гуйлаа.

-         Їгїй, харин чехарда1 тоглосон нь дээр юм биш її? Чи тэр хашин мориороо намайг гїйцэхгїй гэж эцэг хариулав.

-         Гїйцнэ, би бас даравч зїїж.

-         За, яахав, тэгье дээ гэлээ.

Ингээд бид явлаа. Ба даахирхуу, хєл сайтай, овоо омглон  хар зїсмийн морьтой. Гэвч Электрикийг хатираха миний морь байдгаараа цогих нь їнэн гэлээ ч  хоцорсонгїй. Эцэг шигээ моринд гарамгай хїнийг би їзээгїй. Аав маань  морины нуруун дээр  маш чєлєєтэй жигтэйхэн догь явахад нь унасан морь нь хїртэл тїїнийг мэдэж бахархах шиг санагдана. Бид олон гудамжаар орон Девичье поле-г єнгєрєєд хэдэн намхан  хашаан дээгїїр харайлган, эхлээд би їсрэхээс айдаг байснаа эцэг зїрхгїй хїнд дургїй тул

1 Чехарда –бие биеэ харайж наадах

тул айхаа больсон юм. Москва голыг хоёр ч удаа гатлаад эцэг маань миний морь ядарсныг мэдэж байгаа болохоор одоо ингээд гэртээ харина байх гэж бодсон чинь харин Крымийн гармаас єнгєрєєд єєр зїг рїї эрэг даган давхихад нь би ч хойноос нь давхилаа. Єндєрлєн хураасан хуучин дїнз модтой зэрэгцэж  ирээд, аав Электрикээс їсрэн бууж жолоогоо надад єгєєд намайг эндээ хїлээж байгаарай гэснээ єєрєє нарийвтар гудамж руу орж алга болов. Морьдоо хєтлєєд толгойгоо хаялан угзарч янцгаалах Электрикийг хараан би эрэг дагуу нааш цааш явав. Зогсох л юм бол туурайгаараа ээлжлэн газар цавчиж,  миний муу морийг амар байлгахгїй хїзїїг нь хазаж, ер нь эрх гэгчийн “pur sang”1 шиг  аяглана. Эцэг ирдэггїй. Голын зїгээс таатай бус  чийгтэй салхи їлээн миний тойрон явж залхмаар ч болж айсан тэр бор овоолоостой дїнзийг бяцхан  бяцхан жижиг бараан толбоор  эрээлсэн бороо аэжуухан  дуслаж эхлэв. Гунигт дарагдаж гїйцээсэн боловч эцэг ирэлгїй хїлээлгэсээр л байв. Хоовон шиг єндєр дуулгатай, урт иштэй  том алмасан сїх хавчуулсан, тэнэг  байрын царайтай нэг бага ястан эргїїлийн цагдаа (Москва голын эргээр яахаараа   яахаараа эргїїлийн цагдаа байдаг билээ гэж бодмоор) ойртож ирснээ, їрчлээ, болсон унхигїй нїїрээ над руу хандуулан:

-         Морь барьсан ноёны хїї энд юї хийж байна? Алива нааш нь єгчих би барьж байя гэв.

  Би тїїнд хариулсангїй. Надаас тамхи гуйж байна. Тїїнээс салахын тїїс болохдоо (ер нь  ч тэсгэл алдагдаж байсан юм) эцгийн далд орсон зїг рїї хэд алхав.  Нєгєє нарийн гудамжийн булангаар эргээд зогсов. Надаас дєчєєд алхам  зайтай гудманд  аав маань нэгэн модон байшингийн нээлттэй  цонхны ємнє цааш хараад зогсож байна. Тэр цонхонд тулан зогсоход, байшинд сууж байгаа  хагас бие нь хєшгєєр халхалгдсан бараан єнгийн

1 Pur sang –цэвэр угсааны морь (фр)

хувцастай эмэгтэй эцэгтэй ярьж байлаа. Тэр эмэгтэй нь Зинаида байлаа.

 Би мэл гайхан зогсов. Ийм юм харна гэж їнэндээ санасангїй. Тэр даруй буцаж гїймээр болов. “Эцэг маань эргээд намайг харчихвал бич їхлээ” гэж бодов. Гэтэл  сонирхохоос ч  хардахаас ч, айхаас ч давуу хїчтэй нэгэн сэтгэгдэл намайг зогсоов. Би тэднийг харангаа яриаг нь чагнахыг хичээв. Эцэг маань нэг юм шаардав бололтой. Харин Зинаида зєвшєєрєхгїй байгаа юм шиг санагдлаа. Тїїний  гунигтай бодолд автагдсан, гоо сайхан, єгїїлж баршгїй їнэнч сэтгэл, уйтгар хайрыг илчилсэн гэхээс єєрєєр хэлэхийн аргагїй царайг нь би одоо ч ємнєє байгаа юм шиг харж байна. Тэр нэг л янзын  їг хэлээд толгойгоо л єргєхгїй дуулгавартай агаад гєжїїнээр зєвхєн  инээмсэглэнэ. Ганцхан инээмсэглэлээр нь л би урьдын миний Зинаидаг танив. Эцэг мєрєє хєдєлгєєд малгайгаа засав. Тэвчээр алдахаараа л ингэдэг зантай хїн. Дараа нь: Vous devez vous separez de cette1  гэсэн  їг сонсогдоход  Зинаида биеэ эгцлэн   гараа сунгав…гэнэт байж болмооргїй юм нїдэнд минь їзэгдлээ. Эцэг маань сюртукнийхээ хормойны тоосыг гївж байсан ташуураа єргєєд нєгєє тохой хїртлээ нїцгэн гарыг нь тас шавхуурдах сонсдов. Би арай л бахирчилгїй биеэ барив. Харин Зинаида  татвасхийснээ л эцэг єєд  дуугїй хараад гараа аажуухан єргєж уруулдаа хїргэн, улайсан орыг нь їнсэв.  Эцэг ташуураа  хажуу тийш нь шидээд довжоо руу яаруу їсрэн гараад байшин руу гїйж орлоо…Зинаида цаашаа эргэж, гараа сунган толгойгоо гэдэсхийгээд цонхноос зайлж явлаа.

        Би гэж учиргїй айж цочирдон, ухаан тавьчих дєхсєн амьтан эргэн харайлгаж гудамжаар гїйхдээ Электрикээ золтой л алдчихсангїй голын эрэг дээр буцаж ирэв. Миний

1 Та їїнээс…хагацах ёстой” (фр) –ред

ухаан  санаанд ямар ч юм ордоггїй. Хїйтэвтэр, биеэ барьж чаддаг эцэг маань хааяа галзуурхын наахнуур уурладгийг би мэддэг байв. Гэвч би саяын болсон явдлыг яагаад ч ойлгохгїй байв…би амьдрал туршдаа Зинаидын тэр хєдєлгєєн нїдний нь харц, инээмсэглэлийг яав ч мартаж чадахгїйгээ, тїїний дїр миний ємнє гэнэт гарч ирсэн тэр шинэ дїр, санаанаас минь хэзээд ч гарахгїй гэдгийгээ мэдрэв. Юу ч санаж бодохгїйгээр гол руу гєлрєн ширтэж байхдаа нулимсаа асгаруулж байснаа ч анзаарсангїй. “Тїїнийг зодов…зодов…зодов…” гэж би бодсоор л

-         Чи чинь юу болчихов, морь єгєєдхєєч! гэсэн эцгийн дуу гэнэт сонсдов.

Цулбуурыг нь єєрєє мэдэлгїй єгєв. Тэр Электрик дээр їсрэн гарлаа…баахан жихїїцсэн морь цоройсноо сажин хагас шахам газар харайхад …эцэг маань даруй номхруулав. Тэр даравч тємрєєрєє сївээ рїї нь ёворч, нударгаараа хїзїї рїї нь балбалаа. “Єє, ташуур алга шив”  гэж дуугарав.

        Тэрхїї ташуурын саяхны исгэрэн цохисныг нь санаад бїх бие дагжив.

-         Тїїнийгээ яачихсан юм бэ? гэж би жаахан азнаад эцгээсээ асуув.

Эцэг хариу дуугарсангїй урагшаа давхив. Би тїїнийг гїйцэн очив. Би царайгий нь заавал хармаар  санагдав.

-         Чи надгїй уйдав уу? гэж зуусан шїднийхээ засвраар асуулаа.

-         Жаахан уйдсан. Ташуураа хаа унагаачих вэ? гэж би дахин асуулаа.

Эцэг хурдхан над руу харлаа.

-         Би тїїнийг унагаагїй, хаячихсан  гэв.

Тэр бодлогошрон толгойгоо унжуулна.. тїїний ширїїн янзын царай нь хичнээн их нинжин сэтгэл харамслыг илэрхийлж  чаддагийг би анх удаагаа ер нь бараг эцсийн удаа харсан билээ.

Тэр дахин давхиж эхлэхэд нь  би гїйцэж чадсангїй, єєрєєс нь хойш би арван таван минутын дараа гэртээ ирэв.

“ Энэ бол ёстой л дурлал тэсгэлгїй хайр юм даа!” гэж хичээлийн дэвтэр,  ном дахин їзэгдэж эхэлсэн бичгийн ширээнийхээ ємнє шєнє нь сууж байхдаа єєртєє давтан хэлэв. Ер нь ямар ч байлаа гэсэн… ямар ч ялдамхан гараар цохилоо гэхэд яаж тэсэн хїлцэж, зэвїїцэлгїй єнгєрєєж болдог байнаа! Гэж санамаар. Гэтэл хайртай байвал болдог л юм байж… Гэтэл би  гэдэг хїн.. тэгж дїрсэлж байдаг…”

   Сїїлийн нэг сар намайг маш хєгшрїїлэв. Би, дєнгєж таамаглах тєдий бїрэг харанхуй дундаас олохоор харж ядан байсан тэр нэгэн їл таних гоо сайхан боловч ширїїн сїртэй царай шиг намайг айлган сїрдїїлж байсан…тэрхїї єєр нэгэн їл мэдэгдэх юмны ємнє, миний дурлал сэтгэлийн бїхий л догдлол, зовлонгийнхоо хамт чухам юу ч биш єчїїхэн, балчир хїїхдийнх шиг байжээ гэж єєрт минь санагдлаа.

   Тэр шєнє би хачин аймаар зїїд зїїдлэв. Би намхан харанхуй нэг єрєєнд орох юм.. тэнд эцэг маань гартаа ташуур бариад хєлєєрєє дэвсэж байна. Зинаида нэг буланд наалдан зогсож байх юм. Гар дээр нь биш харин духанд нь улаан гувруу  татжээ… Тэр хоёрын ард бїх юм нь цус болчихсон Беловзоров єндийн босож, зэвхий уруулаа ангайлган эцгийг маань ууртай занаж байх ажээ.

   Хоёр сарын дараа би их сургуульд орлоо. Хагас жилийн дараа аав ээж маань (цус харваж) нас барав. Нас барахаасаа хэдхэн хоногийн ємнє сэтгэлийг нь их хєдєлгєсєн захидал Москвагаас авсан байв… тэр ээжийгээс нэг юм гуйж, тэр ч байтугай нєгєє айхтар эцэг маань уйлж байсан гэдэг! Аав маань цус харвах яг тэр єдрийнхєє єглєє нь надад зориулж франц хэлээр захидал бичиж эхэлжээ. “Хїї минь, эмэгтэй хїний хайр дурлалаас айж яв,  тэр жаргалангаас, тэр хорноос айж яв…” гэж бичжээ. Ээж эцгийг нас  барсны хойно нэлээд их мєнгє Москва руу явуулж билээ.
1   2   3   4   5   6

Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка