Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка4/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
1   2   3   4   5   6

XVI


Їдийн хоолны дараа жигїїрийн байшинд зочид дахин цугларч ноёны авхайтан ч нийлэв. Ирдэг  бїх хїмїїс,  надад  эс мартагдах анхны тэр їдшийн адил бїгдээрээ  бїрэн байлаа. Нирмацкий ч хїртэл хїрээд иржээ. Майданов энэ удаа бїгдээс ємнє шинэ шїлэгтэй иржээ. Фант дахин эхэлсэн  боловч урьдын адил элдэв шуугиан хачин янзын маяггїй болж цыган шинж нь арилжээ. Зинаида  тоглоомыг шинэ маягаар тоглуулах санал гаргав.  Би шадар дагуулын эрхээр тїїний дэргэд суув. Зинаида торгууль  сугалсан хїн єєрийнхєє  зїїдийг ярих санал гаргасан боловч тэр нь амжилтгїй  болов. Юу гэвэл зарим нь сонирхолгїй (Беловзоров, жишээ нь мориндоо загасан тэжээл єгсєн мєн морь нь модон толгойтой байв гэж зїїдэлжээ) зарим нь  огт зохиомол зїйл байв. Майдановын бидэнд барьсан бїхэл бїтэн  туужинд н булш бунхан, лир барьсан сахиулсан тэнгэр ярьдаг цэцэг, холоос сонсогдох дуу  чимээ гарна. Зинаида тїїний дуусгуулсангїй.

-         Нэгэн зохиол ярихад хїрсэн болохоор хїн бїр заавал зохиомол нэг зїйл  заавал яриг гэж хэлэв.

Хамгийн тэргїїнд нєгєє Беловзоров ярих болов.

Залуу гусар эвгїйрхэж байв.

-         Би юу ч зохиож чадахгїй  гэж чанга хэлэв.

   “Ядах юу байсан юм! гэж Зинаида єлгєєд –За, жишээ нь та эхнэртэй байлаа гэж санаад эхнэртэйгээ цагийг яаж єнгєрїїлж  нєхцєєхєє ярихгїй юу даа. Та тїїнийг хорьж тїгжих байсан болов уу?

-         Тийм ээ, би тїїнийг тїгжинэ.

-         Єєрєє хамт л суугаад байх уу?

-         Тиймээ, заавал єєрєє хамт суугаад байх байсан

-         Их сайн байна! Хэрэв тэр бїхнээс чинь уйдаад танд санаагаа буруулбал яана?

-         Би тїїнийг ална

-         Хэрэв тэр зугатвал яах билээ?

-         Би гїйцэж аваад, ямар ч байсан ална.

-         За тийм байж. Би таны эхнэр байсан  гэж бодъё. Та яах байсан бэ?

   Беловзоров дуугїй болов.

-         Би єєрийгєє алах байсан…

Зинаида инээд алдав.

-         та ч хєг нь єнгєрч яваа хїн юмаа гэв.

Хоёрдугаар торгууль Зинаидад таарлаа. Тэр єдєр єєд хараад бодлогошров.

-         За, та бїхэн миний юу зохиож бодсоныг сонсоцгоо. Дээд зэргийн гоёмсог ордонд зуны нэг шєнє,  гайхамшигтай сайхан найр болж байна гэж бод. Тэр найрыг залуу хатан хийж байгаа болог. Газар сайгїй алт мєнгє, болор, гантиг, торго, гэрэл, алмас эрдэнэ, цэцэг навч їнэртэнгээр дїїрч баян тансаг нь хэмжээлшгїй.

-         Та баян тансагт дуртай юу? гэж Лушин хєндлєнгєєс орж асуулаа.

-         Баян тансаг байна гэдэг гоё сайхаан. Би гоё, ганган юм бїхэнд дуртай гэж тэр хариулав.

-         Сайн сайхнаас илїїгээр її? гэж тэр асуув.

-         Энэ чинь нэг л зальтайхан асуулт байна. Ойлгохгїй байна. Та битгий надад саад хий. Ингээд гайхамшигт  сайхан найр болж байна. Зочид их олон бїгдээрээ залуу, гоо сайхан, эрэлхэг цємєєрєє л хааны хатанд ухаангїй дурлацгаана.

-         Зочдын дунд эмэгтэй хїнгїй юу? гэж Малевский асуув.

-         Їгїй, байз бий.

-         Цєм царай муутай юу?

-         Гоо сайхаан. Гэвч эрэгтэйчїїд цєм хатанд л дурлацгаан. Хатан єндєр гоолиг. Хар їсэнд нь бяцхан алтан титэм байна. Би Зинаида єєд харвал тэрхэн зуур тэр бид бїгдээс їлэмж давуу тїїний цагаан дух  їл хєдлєх хємсєгнєєс хэмжээлшгїй их саруул ухаан, асар их эрх мэдэл гийж байгаа мэт санагдахад нь “Тэр хааны хатан бол чи єєрєє юм” гэж бодлоо.

-         Бїгдээр тїїнийг тойрцгоож, бїгд л тїїнд ая засаж сайшаан магтана  хэмээн їргэлжлїїлэв.

-         Тэр зусардахад дуртай юу? гэж Лушин асуув.

-         Яасан хчин хїн бэ? Дандаа яриа таслаад …гоёчлоход дургїй хэн байсан юм? гэв.

-         Бас нэг сїїлчийн асуулт –Тэр хатан нєхєртэй юу? гэж Малевский асуув.

-         Би тэр тухай бодсон ч їгїй. Їгїй, эр нєхрєєр яах юм? гэв.

-         Аргагїй, эр нєхєр юунд хэрэгтэй юм бэ? гэж Малевский шїїрэн авав.

-         Silence! 1 гэж францаар муу ярьдаг Майданов чанга дуугарав.

-         Merci 2 гэж Зинаида хэлээд –Ингээд хатан зулгуйдахыг сонсож мєн хєгжим чагнах боловч зочдын  хэн рїї ч їл харна. Адраас шал хїрсэн зургаан цонх цэлийтэл нээлттэй тїїний цаанаас олон том од гялалзсан харанхуй тэнгэр, том том модтой харанхуй цэцэрлэг байна. Хатан  цэцэрлэг тийш харна. Тэнд модны дэргэдэх усан оргилуур харанхуйд уртаас урт харагдаж  хий їзэгдэл шиг цайрна. Хатан яриа хєєрєє, хєгжмийн дундуур ус аяархан цалгихыг сонсоно. Тэр тэнд байгаа бїхнийг харж байх зуураа: та нар бїгд сурвалжтай баян, ухаалаг  улс юм. Та бїхэн намайг хїрээлж, миний їг бїгдийг їнэлэн сонсож, миний тєлєє амиа ч хайрлахгїй їхэхэд  бэлэн, хєлд минь сєгдєн байна, би та нарын эзэн юм… гэтэл тэнд оргилуурын дэргэд тэрхїї цалгилан байгаа усны  дэргэд миний хайрт хїн, намайг эзэмдсэн хїн зогсож намайг хїлээж байна… тїїнд баярлаг хээнцэр  хувцас ч їгїй, їнэт эрдэнэс чулуу ч їгїй, тїїнийг хэн ч мэдэхгїй, гэвч тэр  намайг л хїлээж, намайг ирнэ гэдэгт лавтай итгэн байна. Ингээд би ч очно. Тїїндээ очин тїїнтэйгээ хоцорч, цэцэрлэгийн тэр

1 Чимээгїй! (фр)

2 Баярлалаа (фр)

харанхуй руу модны шуугих  чимээ, оргилуурын усны цалгианд тїїнтэйгээ алга болоход намайг болиулж зогсоож чадах тийм ямар ч хїчин байхгїй билээ… гэж бодно.

   Зинаида дуугїй болов.

-         Энэ зохиомол явдал уу? гэж Малевский зальтайхнаар асуув. Зинаида тїїн тийш харсан ч їгїй.

-         Хэрэв тэр зочдын тоонд бид  оролцсон байгаад тэр оргилуурын дэргэдэх азтай хїний тухай мэдвэл ноёд минь, бид яах байсан бол? хэмээн гэнэт Лушин асуув.

-         Байзаарай, байзаарай та минь, хэн юу хийх байсныг би єєрєє  хэлье. Беловзоров та буудалцъяа гэх байсан, та Майданов элэглэсэн шїлэг  зохиож бичих байсан… їгїй ч юмуу даа, та тїїнийг бичиж чадахгїй. Т Барбье шиг урт гэгчийн ямба бичээд тїїнээ “Телеграф”-т нийтлэх байсан байх. Нирмацкий та мєнгє зээлдэж авах байсан байх… їгїй, хїїгээр  мєнгє зээлдїїлэх байсан байх, доктор та… бол гэснээ дуугїй болоод –Харин таны яах байсныг би мэдэхгїй юмаа гэв.

-         Ордны эмчийн хувьд зочдыг хїлээж авахтай манантай байхдаа тийнхїї найр хийхийн хэрэггїй гэж  вангийн хатанд би зєвлєлгєєн єгєх байсан гэж Лушин хариулав.

-         Таны зєв ч байсан байж магад. Харин, гїн та… гэвэл

-         Би юї? гэж Малевский цаанаасаа нэг л зэвїїн мишээж давтахад нь

-         Та тїїнд хортой чихэр єгєх байсан байхаа гэв.

Малевскийн нїїр ялимгїй  татвасхийснээ хором зуур зэвїїн болж ирээд тэр дороо учиргїй хєхрєв.

- Харин Вольдемар…таны   тухайд бол гэж Зинаида їргэлжилснээ, -За болъё доо болъё,  єєр тоглоомоор тоглоё гэв.

Мсье Вольдемар хатны шадар дагуулын хувьд хатантай цэцэрлэг рїї гїйхэд хувцасных нь урт хормойг бариад гїйх байсан бизээ гэж Малевский хортойхноор хэлэв.

   Намайг дїрсхийхэд Зинаида ухасхийн мєрєн дээрээ гараа тавиад босонгоо чичигнэсэн хоолойгоор

-         Би бїдїїлэг харилцах эрхийг эрхэмсэг ноёнтон танд єгєєгїй байхаа, тийм болохоор та эндэс зайлна уу гээд хаалга руу заав.

-         Ноёны авхайтан минь єршєєгєєч хэмээн Малевский шулганаад царай нь зэвхийв.

-         Ноёны авхайтны зєв гэж Беловзоров чанга хэлээд єндийв.

-         Бурхан єршєє би ийм болно гэж огт бодоогїй. Миний їгэнд тийм  зїйл байгаагїй… таныг доромжлох санаа надад байгаагїй…намайг єршєєнє її гэв.

Зинаида тїїнийг хїйтэн харцаар хараад зэвїїнээр жуумалзав.

-         За, та їлд л дээ  гэж гараа хайхрамжгїй хєдєлгєнхэлэв. Мсье Вольдемар бид хоёр дэмий ч хилэгнэв її  дээ. Таны  хувьд гомдоллох нь бас хєгжилтэй байгаа биз…. гэв.

-         Намайг уучилна уу гэж Малевский давтан  хэлэв. 

Би Зинаидагийн гарын хєдєлгєєнийг санаж жинхэнэ хатан ч зоригт эрчїїлд тїїнээс илїї эрхэмсгээр хаалгаа зааж чадахгїй байсан байх гэж бодов. Энэ явдлаас хойш тоглоомоо тєдий л удаан їргэлжлїїлсэнгїй хїн бїхэн энэ явдлаас ч тодорхой бус бусад зїйлээс ч юмуу нэг л эвгїй болж сэтгэл  хїндрэв. Энэ тухайн хэн ч юм їг цухуйлгаагїй боловч хэн хїнд єєрт нь мєн хажуудах хїнд  нь ч тийм сэтгэгдэл тєрсєн нь илт. Майдановыг шїлгээ уншихад Малевский гїн дэндїї хэтрїїлэн магтав. “Сайн хїн болж харагдахыг хичээж байгаагий нь хараач” гэв.  Лушин надад шивнэв.   Бид удсангїй тарцгаах болов. Зинаида хэлїїлэв. Нирмацкий хэрх євчин нь хєдєллєє гэж гомдоллоно…

Миний нойр хїрэхгїй удтал унтаж чадсангїй Зинаидагийн ярьсныг гайхан хэвтэв.

-         Тїїнд битїї утга байсан гэж її? хэмээн  би єєрсєє асуув. Хэний тухай юуг єгїїлсэн юм бол? Хэрэв би тїїхэн хэлэх гээд тэр байгаа зїйл нь їнэн байвал…яах билээ? Їгїй, їгїй тийм байх ёсгїй  гэж хацар  халуу дїїгэн  орондоо хєлбєрєн байж шивнэнэ. Ярьж байхдаа Зинаидагийн царайны байдал ямар  байсныг мєн Нескучийд Лушин дуу алдсаныг санаж  надтай гэнэт єєр харилцах болсныг нь санаад янз бїрийн юм бодогдов. “Тэр хїн хэн бэ?” Энэ хоёр  їг харанхуй дунд зурагдсан юм шиг нїдний  минь ємнє тодрон дээрээс минь  бєєн хар їїл нїїгэлтэн, би тїїний даралтыг мэдрэн одоохон дэлбэ їсрэн нижигнэхийг нь хїлээнэ. Сїїлийн їед би нэлээд юманд дадаж, Засекиныд их юм їзжээ. Тэдний замбараагїй байдал, єєхєн дэнгийн їлдэгдэл, эвдэрхий хутга, сэрээ бодолд унасан дїнхгэр Вонифатий, новширсон хувцастай  заваандуу аягачин хїїхэн мєн ноёны хатны ааш араншин энэ бїх хачин  амьдралыг  би гайхахыг больжээ…харин одоо Зинаидагийн тухай таамаглах бодолдоо би дасаж чадахгїй байгаа…”Авантюрьерка” гэж нэгэн удаа  ээжий тїїний тухай хэлсэн юм. Тэр авантюрьерка чинь миний шїтээн миний бурхан юм. Энэ нэр намайг цоргин тїлж байх шиг би тїїнээс зайлан жинтїїндээ шингэмээр санагдан, сэтгэл гутрахын хамт, оргилуурын дэргэдэх тэр азтай хїн байхын тул юу  ч хийхээс буцахгїй, юу ч єгєхєєс буцахгїй бэлэн байлаа!…

Цус хєєрєн, зїрх  дэлсэнэ. “Цэцэрлэг оргилуур…Ер нь цэцэрлэгт очъё” гэж шийдлээ. Тїргэхэн шиг хувцаслаад гэрээсээ сэм гарлаа. Гадаа пад харанхуй, модны навчис їл мэдэг сэрчигнэнэ. Ялимгїй намуухнаар  хїйт дааж ногооны газраас ногоон гоньдын їнэр ханхална. Модот замаар тойрон явахад єєрийн минь хєнгєн алхааны чимээ  эвгїйрїїлэх ч юм шиг, урамшуулах ч юм биш. Би дороо

1 Авантюристка –адал явдал эрэгч (фр)

 зогсон хїлээж зїрхнийхээ хурдан хурдан лугшин цохилохыг чагнана.  Эцэст нь би хашаанд ойртон нарийхан сургааг тулан зогсов. Гэнэт надаас хэдэн алхам зайтай эмэгтэй хїний цогцос цухалзан єнгєрєх шиг болов…би харанхуй руу хичээнгїйлэн ширтэж амьсгаагаа дарлаа. Энэ чинь юу вэ? Хїний алхаа сонсогдов уу эсвэл зїрхний минь лугшаа юу? Хэн  бэ? гэж сулхан дуугаар шивнэв. Энэ ч бас юу вэ?  Инээх шигч? …эсвэл навчис сэрчигнэв її…эсвэл яг чихэн дээр минь амьсгалав уу? Надад аймаар болж ирлээ…”Энд хэн байна  вэ?” гэж улам ч аяархан асуухчаа аядав.

        Хором зуур салхи хєдлєн  тэнгэрт галт зурвас гялалзан од харвав. “Зинаида юу?” гэж асуух гэсэн боловч дуу  гарч єгсєнгїй. Ингээд шєнє дунд олонтой  минь гэнэт  нам гїм болов….модонд царцаа ч  цэр цэр гэхээ больжээ. Зєвхєн хаа нэгтээ цонх хаагдах чимээ л гарав. Би зогсож   зогсож єрєєндєє ирж, саяхан орхисон хєгжилдєє оров. Би хїнтэй уулзахаар яваад ганцаардан хоцорч, бусдын аз жаргалын дэргэдїїр єнгєрсєн юм шиг сэтгэл минь хачин їймэн догдолно.

XVII

   Дараа єдєр нь би Зинаидыг цухас харав. Тэр ээжтэйгээ хамт хєлсний тэргээр ямар нэг тийшээ явжээ. Гэлээ ч Лушинтай дайралдахад тэр надтай дурамжхан  мэндэлсэн болов. Мєн Малевскийтэй уулзахад залуу  гїн буйлаа гарган инээж надтай найрсаг ярилаа. Жигїїрийн байшинд ирэгсдээс ганцхан тэр л манай гэрт овоо нїїр олж ээжид таалагдсан юм. Эцэг тїїнийг хайхардаггїй доромжилсон янзтай хэтэрхий их эелдэг харьцдаг байлаа.

-Ah monsieur le page!1 тантай уулзсандаа би маш баяртай байна. Таны сайхан хантан юу хийж байна даа гэж асуув

1 Аа, ноён дагуул! (фр)

Тїїний сэргэлэн бєгєєд гоо сайхан царай нь тэрхэн зуур хичнээн эвгїй їзэн ядмаар санагдсаныг яана. Мєн тэр ч над руу дооглосон шинжтэй, тоомсоргїй харахад нь би ч юу ч хариулсангїй.

-         Та хилэгнэсэн хэвээрээ байна уу? Дэмий дээ. Шадар дагуул гэж таныг би нэрлээгїй  шїї. Харин  шадар дагуул гол тєлєв хатангуудад л байдаг. Гэвч та їїргээ муу биелїїлж байна гэдгийг  танд хэлж їргэлжлїїлэв.

-         Яагаад тэр вэ?

-         Шадар дагуулууд бол эзэнтэн ахайтныхаа дэргэд салалгїй байх ёстой, шадар дагуулууд бол тэдний хийдгийг бїгдийг нь мэдэх ёстой, тэднийг ажиглаж байх ёстой гээд дуугаа  нам болгон -Єдєр шєнє ялгаагїй хэмээн нэмж хэлїэв.

-         Та юу хэлэх гээд байгаа юм бэ?

-         Би юу хэлэх гэж байгаа юм гэж її? Миний бодоход би тодорхой л хэлж байна. Єдєржин шєнєжингєє. Єдєр  ч яах вэ, єдєр саруул хєл ихтэй байдаг харин шєнє л муу юм тохиолдож магадгїйг сана. Шєнєжингєє унтахгїй ажиглан байдаг хїчээрээ л ажигла гэж би танд зєвлєж байна. Шєнє, цэцэрлэгт оргилуурын дэргэд гэснийг санаж байна уу, тэнд л манах хэрэгтэй. Та надад баярлалаа гэх хэрэгтэй шїї гэв.

Малевский инээд алдаад цаашаа эргэв. Тэр надад хэлсэн зїйлээ юманд ч  бодоогїй байх. Тэр сїр бадруулах даа сайн, багт наадамд ч хїний толгой эргїїлэхдээ чадамгай гэж алдаршихад нь тїїний биенд нь нэвт шингэсэн санаандгїй хуурмаг нь бас дєхєм  болсон талтай… тэр намайг зєвхєн даажигнах  л санаатай байсан боловч тїїний їг бїр бїх судсаар минь хор шиг л нэвтрэн урсав. Гэнэт цус хєєрєн

-         Єє! Ийм юм бий! Сайн байна! Єчигдєр надад тєрсєн сэтгэгдэл їнэн байжээ. Цэцэрлэгт очмоор болоод байсан минь зїгээр ч биш юм байжээ! Тэр ч ярихгїй шїї! гэж би чанга гэгчээр хэлээд чухам юуг ч хэлээд байгаагаа мэдэхгїй атлаа цээжээ нударгаараа цохив.  “Малевский єєрєє тэр цэцэрлэгт морилон ирээд байна уу? (Тэр тїїнийгээ чалчин сайрхахаас  ч  буцахгїй  хїн) эсвэл єєр ямар нэгэн хїн байлаа ч (манай цэцэрлэгийн хашаа навтгар болохоор тїїнийг давахад хялбар) надтай уулзвал сайнаа їзэхгїй!  Надтай аз нь харьсан хїн л уулзана! Ертєнцєд тэр чигээр нь тэр урвагч эмэгтэйд ч (би тїїнийг яг урвагч гэв) хонзонгоо авч чаддагаа нотолно доо”.

Би єрєєндєє буцаж ирээд бичгийн ширээнээсээ саяхан худалдаж авсан англи хутгаа  гаргаж ирийг нь барьж їзээд хємсгєє зангидан иймэрхїї хэрэг хийх нь надад хачин ч биш анх удаагийнх ч биш юм шиг тэвдэлгїйгээр халаас руугаа  шийдэмгий хийлээ. Зїрх минь дэлсэж, єрєвдєх сэтгэлгїй болов. Шєнєжингєє хємсєгєє хєдєлгєлгїй зангидан, уруулаа зуусан хэвээр нэг л аймаар явдалд бэлтгэж байгаа юм шиг  халаасанд байгаа халчихсан хутгаа барилан єєдєє сєєргєє алхлав. Энэхїї  урьд нь байгаагїй шинэ сэрэл намайг бїрмєсєн эзэмдсэнээр барахгїй харин ч хєгжилтэй болгож Зинаидагийн тухай би чухамдаа нэг их бодохгїй байлаа. Надад залуу цыган Алеко їзэгдэх шиг болж “Хаа очих нь вэ, сайхан залуу минь? Хэвтэж бай…” Ингээд дараа нь! “Чи тэр чигээрээ цус болчихжээ! .. Хїїш, чи яачихаа вэ?…”, “Яагаа ч їгїй!” Яагаа ч їгїй  гэсэн їгийг би ямар  гэгчийн зэвїїнээр мишээж давтана  вэ! Эцэг маань  гэртээ  эзгїй байлаа. Харин сїїлийн їед їргэлж шахуу битїїдээ эгдїїрхэн ууртай байдаг болсон ээж маань їдшийн хоолны їеэр миний хачин жигтэй байдлыг анхаарч чи юундаа дуугаа хурааж дїнсийгээд байгаа юм бэ? гэж асуув. Би хариуд нь зєвхєн  хїлцэнгїй инээмсэглээд: “Хэрэв та нар мэддэгсэн бол доо!” гэж дотроо бодов. Арван нэгэн цаг цохив. Би єрєєндєє орсон авч хувцсаа тайлсангїй, шєнє дунд болохыг хїлээв. Эцэст нь хїлээсэн мєн ч болов. “Цаг боллоо!” хэмээн  шїдээ  зуун шивнээд хамаг товчоо товчлон, ханцуйгаа  хїртэл шамлаад цэцэрлэгт очлоо.

Харуул хийх газраа би эртнээс сонгож авсан юм. Манай болон Засекины эдлэн газрыг зааглан  хуваасан хашаа нийтийн хананд тулж, ганц гачуур байдаг цэцэрлэгийн адагт тэр газар маань байдаг байв. Тэр гачуурын навтгар, шигїї мєчрийн доор зогсож байгаад шєнийн харанхуйд  нїдээ дасган орчин тойрондоо юу болж байгааг сайн харж болохоор боллоо. Тэнд бас надад хэзээд нууцлагдсан мэт санагддаг  тэрхэн хавиараа хїн давсан хєлний ор мєр бїхий зурвас зам хашаан доогуур могой шиг шурган орж нэлэнхийдээ хуайсаар бїрхэгдсэн дугуй  сэхээвч рїї чиглэнэ. Би гачуур модонд хїрч тїїнийг тїшээд харуулдан зогслоо.

Энэ шєнє урьд єдрийнх шигээ намуухан харин огторгуйд їїлс арай багавтар учир бут болон єндєр иштэй цэцгийн дїрс улам тодхон  харагдана. Анхандаа  хїлээх нь их ядаргаатай, бараг аймаар. Би бїр  шийдсэн болохоор зєвхєн яадаг юм билээ? гэж бодолхийлэн, “Хаашаа явж байна? Зогс! Їнэнээ илчил эсвэл їхнэ шїї!” хэмээн нижигнїїлдэг ч юмуу, эсвэл ердєє л шуд дайрдаг ч юмуу…гэж бодов. Дуу чимээ бїр навчны сэржигнэх нь их тод ер бусын санагдана… би бэлдэн урагшаа бєхийв… гэвч хагас цаг, нэг цаг єнгєрлєє! Би тайвширч эхэллээ. Миний ингэж байгаа нь дэмий ч юм шиг бїр инээдэмтэй санагдаж, Малевский надаар даажигнажээ гэдэг бодол сэтгэлд тєрж эхлэв. Нєгєє амдан тосож байсан газраа орхиод цэцэрлэгээ тойров. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг єчїїхэн ч  чимээ эс сонсдов.  Хааяагїй  нам гїм, манай  нохой хїртэл хашааны явган хаалганы дэргэд биеэ хураагаад унтаж байх ажээ. Ургамлын  хїлэмжийн нурсан овоон дээр гарч алсад їргэлжлэх талыг ширтэн Зинаидатай уулзсанаа санаад бодолд автагдлаа.

   Би гэнэт цочив…хаалга хяхнан нээгдэж  модны мєчир хугарах шиг чимээ сонсдох шиг болов…би хїлэмжийн нурман дээрээс хоёрхон їсрээд л бууж тэр дороо  хєдлєхгїй зогсов. Хурдан зєєлєн боловч болгоомжтой алхаа цэцэрлэгт яах ч  аргагїй тод сонсогдоно. Тэр чимээ над руу ойртоно. "За тэр хїн мєн… итгэж нэг ирдэг байжээ! Гэсэн   бодол тархинд зурсхийв. Би чичирсхийн халааснаасаа хутгаа гаргаад чичирсхийн тэнийлгээд нїдэнд минь ямар нэгэн улаан оч эргэлдэн айн эмээснээсээ уурласнаас болж толгойн їс минь арзайлаа…алхаа шууд над руу чиглэнэ. Би ч бєхийж, їсрэхээр зэхэв…Нэг хїн харагдлаа…бурхан минь, тэр хїн эцэг маань байв!

Тэр бараан нємрєгєєр биеэ ороож, бїрхээ дух руугаа духдуулсан авч би даруй танилаа. Єлмийгээрээ алхлан миний  дэргэдїїр єнгєрєв. Намайг юу ч халхлаагїй байтал намайг анзаарсангїй. Гэвч би бараг газарт наалдсан шиг биеэ хурааж атийсан юм. Хартай бєгєєд хїн алахад бэлэн байсан Отелло гэнэт сургач болчихов. Эцгийг гэнэт гарч ирснийг харчихаад  айсандаа хаанаас гарч ирсэн хаашаа алга болсныг нь ч анхандаа анзаарсангїй. Би єндийж аваад “Эцэг маань шєнє цэцэрлэгээр яагаад явдаг билээ?” хэмээн эргэн тойрон  дахин нам гїм болсон хойно бодлоо. Айснаасаа болоод би хутгаа ногоо руу шидсэнээ олохоор бидэрсэн ч їгїй. Надад маш ичгїїртэй байлаа. Би тэр дороо л эрїїл боллоо. Гэртээ буцах зуураа нєгєє гандирийн  бутан дорхи вандангийнхаа дэргэд очоод Зинаидагийн унтлагын єрєєний цонх єєд харлаа. Цонхны жижиг шил нь шєнийн тэнгэрээс туяарсан сулхан гэрэлд бїдэгхэн хєхєрнє. Гэнэт тїїний гэрэл нь хувирч эхлэв…тїїний цаана цагаавтар хєшиг болгоомжтой, аажуу буусаар  цонхны тавиур хїрээд тэр чигээрээ хєдєлгєєнгїй болохыг би тов тод харав.

-         Энэ юу болж байнаа? Гэж єрєєнд ирсэн хойноо єєрийн эрхгїй  дуугарлаа. Зїїд тохиолдол уу эсвэл…толгойд минь гэнэт орсон шинэ жигтэй таамаглалыг бодох ч зїрх хїрсэнгїй.
1   2   3   4   5   6

Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка