Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка3/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
1   2   3   4   5   6

VIII

        Єглєє нь цай уухаар доошоо буухад ээж намайг аашлан їглэсэн боловч санаснаас арай гайгїй тэгэхдээ урьд їдшийг хэрхэн єнгєрїїлснээ хэл гэв.

        Би бїх зїйлийг хамгийн гэмгїй байдалтай харагдуулахыг хичээж, олон зїйлийг нарийн ярилгїй орхиж, товчхон цєєн їгээр хариулав.

-         Ямар ч гэсэн тэд comme il faut1  биш улс юм. Чиний хувьд шалгалтандаа бэлтгэж хичээллэхийн оронд тэднийд орж хэсїїчилсний хэрэг алга хэмээн эх хэлэв.

Миний хичээлийн тухай манай  эхийн халамжлал тэрхїї цєєн їгээр л хязаарлагдана гэдгийг мэдэж байсан болохоор би сєрсєнгїй. Харин цайны дараа эцэг маань намайг сугадаж аван цэцэрлэгт ороод Засекиныд їзсэн бїхнийг минь хэлїїлсэн билээ.

      Эцэг маань надад хачин нєлєєтэй байсны дээр бидний харьцаа ч хачин байсан билээ. Тэр намайг хїмїїжїїлэх талаар оролдоггїй боловч намайг хэзээ ч доромжилдоггїй хїн байв. Миний эрх чєлєєг хїндэтгэн ер нь ингэж хэлж болдог бол надтай эелдэг харьцдаг боловч єєртєє ойртуулдаггїй байв… би тїїнд хайртай,  сайшаан харж ёстой эр хїн   юм гэдэг  бєгєєд хэрэв намайг їргэлж цаашаа гэсэн гарыг нь мэдэрдэггїй байсан бол бурхан минь би эцэгтэй юутай дотно байсан билээ! гэлээ ч эцэг минь

1 Хїмїїжилтэй (фр) ред.

хїссэн цагтаа тэр дорхиноо л ганцхан їгээр, ганцхан хєдєлгєєнєєр надад хязгааргїй итгэл тєрїїлдэг байлаа. Би нууц хаах юмгїй болж, тїїнтэй ухаалаг найз нєхєр, ивээлтэй  багш, сургамжлагч мэт зєндєє юм чалчдаг байлаа… дараа нь тэр дорхиноо гэнэт намайг орхиж, гар нь бас л намайг цаашаа гээд эелдэг, зєєлєн боловч цаашаа гэдэг байлаа.

        Заримдаа  эцэг маань тун хєгжилтэй болж надтай хїїхэд мэт тоглон зїггїйтдэг байлаа (тэр биеийн аль нэгэн хїчтэй хєдєлгєєнд дуртай) Нэг удаа, дєнгєж нэг удаа! Намайг хачин нинжнээр таалсанд би арай л уйлчихсангїй билээ.. тэгээд тїїний хєгжїїн, нинжин сэтгэл тэр даруй оргїй  алга болж бидний хооронд болсон тэр зїйл, надад ямар ч найдваргїй єнгєрч тэр бїхнийг зїїдэлсэн юм шиг болдог байв. Заримдаа би эцгийнхээ ухаалаг, гоо сайхан, саруулхан царайг ажин харж байхад .. зїрх минь догдолж бїх бие цогцос минь тїїн зорин ханддаг байв. Эцэг, миний дотор чухам юу болж байгааг  мэдсэн юм шиг явуут дундаа хацрыг минь илэх буюу эсвэл явчихдаг, эсвэл  ямар нэгэн єєр зїйл хийж оролдох, эсвэл ганц єєрєє л тийм болж чаддаг  хєдлєлгїй зогсоход нь би тэр даруй биеэ хураагаад мєн хїйт оргидог байв. Цєєн удаа, намайг учиргїй энхрийлдэг  нь миний дуугїй бєгєєд ойлгомжтой хїсэл гуйлтаар ч биш харин хэзээд гэнэт илэрдэг байлаа. Хожим нь эцгийнхээ  зан аашийн тухай би нэхэн бодохдоо тэр миний тухай, гэр бїлийн байгаад тэр єєр зїйлээрээ сэтгэлээ бїрэн хангасан хїн байжээ гэж дїгнэсэн юм. Чадлынхаа хэрээр амьдралаас хїрт, харин єєрєє хїний гарт бїї ор, єєрєє єєртєє эзэн байх нь амьдралын утга учир хэмээн нэгэн удаа надад хэлсэн юм. Бас єєр нэгэн удаа, би залуу ардчилсан їзэлтний  хувьд эцгийнхээ байхад нь (миний їздэгээр тэр єдєр “сайхан зантай” байсан юм. Тийм байхад нь юуны ч тухай єєртэй нь ярьж болдог) эрх чєлєєний тухай ярьсанд:

-         Эрх чєлєє гэнээ? Эрх чєлєє хїн юу єгдгийг чи мэдэх її? гэв.

-         Юу єгдєг юм?

-         Зориг, хувь хїний эрх чєлєє, мєн эрх чєлєєнєєс ч илїї дээр эрх мэдэл  єгнє. Хїсэж чаддаг бай, тэгвэл эрх чєлєєтэй ч байна, эрх мэдэлтэй ч байж чадна гэж билээ.

Эцэг минь юуны ємнє, юунаас ч илїї амьдрахыг хїсдэг, амьдарч  чаддаг  ч байжээ…ер нь амьдралын  “учир” гэдгээ удаан хэрэглэж чадахгїй байх гэдгээ урьдаас мэдсэн  ч байж болох юм. Эцэг дєчин хоёр настайдаа нас барсан юм.

        Эцэгтээ би, Засекиныд очсон тухайгаа дэлгэрэнгїй ярив. Тэр бандан дээр сууж бяцхан ташуурынхаа їзїїрээр элсэн дээр зурлан анхааралтай ч юм шиг, їгїй ч юм шиг тєдий л тоомсорлохгїй байгаа юм шиг сонсов. Хааяа нэг юм асууж, їг хавчуулан яриаг минь урамшуулж нэг л саруулхан, сониучханаар над руу харж, їе їе инээд алдаж байлаа. Эхлээд би Зинаидагийн нэрийг ч хэлэхээс болгоомжлон байсан боловч  тэссэнгїй сїїлдээ тїїнийг дєвийлгєн магтаж эхлэв. Эцэг маань инээсээр л байв. Ингээд бодол болж байснаа суниагаад босов.

   Гэрээс гарахдаа, єєртєє морь эмээллэхийг тушаасныг санав. Эцэг моринд тун сайн, ноён Регигээс ч хамаагїй ємнє хамгийн эмнэг морийг номхоруулдаг байжээ.

-         Би єєртэй чинь хамт явах уу, аав аа? гэж асуусанд

-         Їгїй хэмээн  хариулаад царай  нь ерийн їл тоомсорлосон эелдэг байдалтай болов. –Хїсвэл ганцаараа яв л даа, харин дэлбэгчид намайг явахгїй гэж хэлээрэй гэв.

Тэгснээ эргээд хурдан холдож явав. Би хойноос нь ширтэн харвал хашааны хаалгаар гараад далд оров. Тїїний бїрх нь хашааны дагуу хєдєлж байгааг харав. Тэр Засекиныд оров.   

       Тэднийд нэг цагаас илїїгїй байсан боловч тэр даруй хот руу яваад гэртээ  дєнгєж їдэш буцаж ирэв.

     Їдийн хоолны дараа би єєрєє Засекиныд очив: Зочдын єрєєнд ноёны хєгшин хатан ганцаараа байлаа. Намайг тэр харснаа оройвч доогуураа нэхмэлийн зїїний їзїїрээр толгойгоо маажаад нэгэн хїсэлтийг сийрїїлэн бичиж єгєхийг  гэнэт хїсэв.

-         Дуртайяа бичиж єгье гээд би сандлын захад суув.

-         Харин їсгийг нь томхноор бичээрэй гээд нэгэн халтар хуудас єгєнгїїтээ -Єнєєдєртєє гїйцээж болохгїйсэн болов уу  эцэгтэн минь? Гэв.

-         Єнєєдєр, сийрїїлнэ гэлээ.

Зэргэлдээ єрєєний хаалга аяархан нээгдэж    завсраар нь Зинаидагийн царай харагдав. Хувхай цагаан, бодол болсон, їсээ хааш яаш  самнасан їзэгдэж тэр над руу том гэгчийн хїйтэн нїдээр хараад  їїдээ чимээгїй хаав.

-         Зина, хїїе Зина! гэж хєгшин дуудав.

Зинаида хариулсангїй. Би хєгшний хїсэлтийг авч гараад тїїнийг бичихээр бїтэн їдэш  суув.

IX

        Миний “тачаал” тэр єдрєєс эхлэв. Албан ажилд орсон хїн юу бодож, мэдрэх ёстой шиг тийм зїйлийг мэдэрсэн мэт санагднам. Би зїгээр л нэгэн, эгэл залуу хєвїїн байхаа больж, би дурласан хїн болжээ. Тэр єдрєєс л  миний тачаал эхэлсэн гэж би хэлсэн, мєн тэр єдрєєс л бас миний сэтгэлийн зовлон эхлэснийг нэмж хэлэх хэрэгтэй. Зиниадагийн эзгїйд би гуниглан, ухаанд юу ч орохгїй, барьсан зїйл гараас минь мултран унаж, би бїтэн єдєр ганцхан тїїний тухай л  хїнд бодолд автагдана… гуниглан сэтгэл зовно… тэгсэн мєртлєє тїїний дэргэд ч бас сэтгэл уужирсан нь їгїй. Би тїїнийг харан єєрєє юу ч биш гэдгээ ойлгодог, тэнэглэн гоморхож, тэнэгээр бялдуулчилдаг байсан боловч яаж ч давахын аргагїй хїчин намайг тїїн рїї татан єрєєний нь босгыг алхан орох бїр єєрийн эрхгїй аз жаргалдаа чичрэн догдолдог байв. Зинаида намайг єєрт нь дурлав гэдгийг тэр даруй таамаглаж мєн би ч гэсэн нуухыг бодсонгїй. Тэр миний тэсгэлгїй хїслийг тоглоом болгон биеэ зугаацуулан намайг мангууруулан хєєргєн эрхлїїлж улам зовоодог байлаа.

        Бусдын асар их баясгалан, тоо томшгїй гашуун зовлонгийн шалтгааныг єєрєє мэдсэн ч хариу барихгїй ганцхан їїсвэр нь байх тул амттайхан ажээ. Би Зинаидагийн  гарт зєєлєн лав шиг байлаа. Гэвч би ч ганцаараа тїїнд дурласан биш. Тэднийд очдог бїх эрэгтэйчїїд тїїнд  дурлан ухаан алддаг байв. Тэр бїгдийг нь хєл дороо уяатай юм шиг байлгадаг байв. Заримдаа итгэл найдвар тєрїїлж заримдаа болгоомжлоход хїргэн, дур мэдэн тэдний толгойг эргїїлж (Їїнийгээ єєрєє, хїнийг бие биетэй нь мєргєлдїїлэх гэдэг) байх нь тїїнд зугаатай байдаг агаад тэд ч урьдаас нь огтхон ч сєрєхийг боддоггїй дуртайяа захирагддаг ажээ. Амьдрал амилсан гоо сайхан бие цогцост нь овжин заль мэх  амарлингуйн сэтгэл, хуурамч эгэл жирийн байдал, нам гїм, хєдєлгєєнтэй эрс тэс байдал сэтгэл татам  холилдсон ажээ. Тїїний хийж хэлж байгаа буїхэн хєдєлгєєн бїхэнд нь уян нарийн бєгєєд хєнгєн сайхан байдал дэвжигнэн юм бїхэнд нь тоглон наадах  євєрмєц хїчин илэрнэ. Мєн тїїний нїїр царай нь ч їргэлж хувиран єєрчлєгдєж ёжлон инээх, бодолд  орох, тачаангуй байдлыг бараг нэг зэрэг гаргана. Нарлаг салхитай єдрийн їїлийн сїїдэр мэт хєнгєн хурдан янз янзын сэтгэгдэл тїїний нїд, уруулд нь тодорно.

        Тїїнийг шїтэгч хїн бїр єєрт нь хэрэгтэй байлаа. Заримдаа “араатан”, заримдаа зїгээр л “миний” гэдэг Беловзоров тїїний тєлєє галд ч дуртайяа орохоос буцахгїй. Оюун, авъяас билэг бусад сайн чанартаа найдахгїй ч гэсэн гэрлэнэ гэдгээ илчлэнэ бусдыгаа дэмий чалчиж  байна хэмээн битїїлгээр хэлнэ. Майданов тїїний яруу найргийн сэтгэлгээнд нь тохирно. Тэр бараг бїх зохилчдын адил нэлээд хїйтэн хїн бєгєєд тїїнд цаглашгїй хайртай гэдгээ єєрт нь мєн єєрєє єєрийгєє итгїїлэх гэж шаргуу давтан шавхагдашгїй олон шїлэгтээ тїїнийг магтан дуулж тїїнээ нэг л ер бусын чин сэтгэлээсээ хєгжїїн уншина. Тэр сэтгэлийг талархах боловч баахан дооглох байдалтай сонсож, єєрт нь итгэл муутай байдгаас магтаалыг сонссоныхоо дараа єєрийн нь хэлдгээр агаар ариутгахын тул Пушкины зохиолоос унш гэнэ. Лушин гэж ёжломтойгой, їгээр цээргїйхэн эмч тэр бусгїйг бусдаа силїї сайн мэддэг бєгєєд нїїрэн дээр нь ч бас далдуур аашилж їглэдэг боловч бусдаас илїї тїїнд хайртай байлаа. Бїсгїй тїїнийг хїндэтгэдэг боловч дураар нь тавьдаггїй заримдаа єєрийнхєє гар дор шїї гэдгийг нь онц хорхойхноор мэдэх боломж олгоно. “Би аальгїй бїсгїй, сэтгэлгїй хїн, би жїжигчин маягийн хїн шїї хэмээн нэгэн удаа миний байхад  хэлээд за сайн! Та гараа нааш нь єг, би зїгээр хатгана, та энэ залуугаас ичнэ, євдєх ньч мэдээж, гэвч їнэнч ноёнтон та инээх ажаамуу” гэв. Лушин улайгаад буруу харж уруулаа хзасан боловч эцэст нь гараа єглєє. Тэр зїїгээр хатгасанд тэр инээж…бїсгїй   тїїний нїд рїї харан инээж байгаад улам гїнзгий шивнэхэд нь тэр дэмий л зїг зїг тийш гєлєлзєн харж байлаа…

        Харин би Зинаида, гїн Малевский хоёрын харилцааг сайн ойлгодоггїй байв. Тэр ухаалаг, эвлэг, золбоотой хїн байсан боловч  арван зургаахан настай надад хїртэл тэр нэг л эргэлзээтэй хуурамч гэж бодогдоод чухам Зинаида тїїнийг яагаад анзаардаггїй юм бол хэмээн гайхдаг байв. Гэвч тэрхїї хуурмагийг анзааравч тїїнд дур нь гутдаггїй байсан юм. Буруу хїмїїжил, жигтэй танилууд болон зуршил, эх нь дандаа хамт байдаг, ядуу зїдїїгийн хажуугаар гэрт нь хэзээд байдаг эмх замбараагїй байдал ер нь залуу охины нєлєєнєєс нь эхлээд тойрч байгаа улсаасаа давуутайгаа мэдсэн ухамсар, энэ бїхэн  юмыг тєдий л эс тоомсорлон ойшоож хайхрахгїй болгожээ. Вонифатий чихэр дуссан гэж мэдэгдэхээр ирэх, ямар нэгэн адгийн муухай хов жив илрэх  эсвэл зочид хоорондоо хэрїїл гаргах зэрэгт эр бужгар їсээ сэгсэрхийгээд, гайгїй ч байгаа даа гээд огтхон ч зовдоггїй байлаа.

        Заримдаа Малевский їнэг шиг зальтайхан найгасаар тїїний дэргэд очоод сэтгэл хангалуун царайлчилсан маягтай мишээж,  сандлынх нь тїшлэгийг хээнцэрхэн тїшээд  чихэнд нь шивнэхэд тэр гараа цээжин дээрээ эвхээд тїїн тийш анхааралтай ширтэн  харж инээмсэглэн толгойгоо дохиход нь цус минь оргилон буцлах мэт болно.

-         Ноён Малевскийг та юунд хїлээж авдаг юм бэ? гэж нэг удаа тїїнээс асуув.

-         Тэр сайхан гэгчийн сахалтай амьтан, тэр ер нь танд хамаагїй гэж хариулав.

-         Та намайг тїїнд хайртай гэж бодоогїй   байгаа даа гэж єєр нэгэн удаа тэр надаас асуув. Їгїй, єєрєє би дээрээс нь доошоо хармаар тийм хїнд би хайртай болж чадахгїй. Харин надад бол намайг, єєрийг минь нугалмаар, тийм хїн  хэрэгтэй… гэхдээ тийм хїнтэй би тохиолдохгїй бизээ, бурхан  єршєє!  Хэний ч саварт би орохгїй, їгїй їгїй! гэнэ.

-         Тэгэхлээр та  хэнд ч дурлахгїй болж байна уу?

-         Танд? Танд би дургїй гэж її? гээд тэр хамрыг минь бээлийнийхээ їзїїрээр цохив.

Тиймээ, Зинаида надаар маш их зугаа хийж биеэ саатуулна. Гурван долоо хоногийн турш би тїїнтэй єдєр бїр уулзаж намайг ёстой л элдэж гїйцэв. Манайд тэр тун цєєхєн ордогт нь би харамсдаггїй: юу гэвэл манай гэрт тэр, ноёны авхайтан болчихдог би ч тїїнээс бишїїрхэнэ. Єєрийгєє би ээждээ мэдэгдэхээс айдаг, ээж маань  Зинаидад маш дургїй биднийг эгдїїрхэн ажиглана. Эцгээс би тєдий л айдаггїй байв. Намайг тэр анзаардаггїй мэт Зинаидатай их ярьдаггїй боловч ухаалаг, учиртай ярина. Би ажиллах уншихаа байчихаад ойрмогхон зугаалах, морь унахаа ч байчихав. Хєлєєсєє уяатай цог хорхой шиг, дур татсан жигїїрийн байшинг їргэлж тойрон  эргэнэ. Тэнд бїрмєсєн їлдмээр байсан боовч боломжгїй зїйл байв… ээж маань їглээд заримдаа Зинаида намайг хєєнє. Тийм їед би тасалгаандаа  орж тїгжих ч юм уу эсвэл цэцэрлэгийн буланд очиж нурмал, єндєр чулуун хїлэмжин дээр гарч заман талын хана руу хєлєє унжуулан сууж олон цагаар юу ч харахгїй  дэмий л ширтэн алмайран сууна. Миний дэргэд тоосонд дарагдсан халгай дээгїїр цагаан эрвээхэй залхуухан нисэж ойрхон буй эвдэрхий улаан туйпуун дээр цовоохон богширго суугаад сїїлээ дэлгэн бїх биеэрээ  зогсолтгїй эргэн чихэнд эвгїй жиргэнэ. Одоо  болтол болгоомжилсон хэвээрээ байгаа  хэрээ хус модны нїцгэн орой дээр улам улам єндєрт суугаад їе їе бахирна. Тїїний ингэн  мєчир дундуур наран, салхитай намуухан тоглох мэт Доны сїмийн хонхны дуу їе їе айван тайван гунигтайхан дэгдэн ирнэ. Би суусан хэвээрээ ширтэн, энэ бїгдийг сонсон гуниг баясгалан, ирээдїйг зєгнєх  хїсэл, амьдралын аюумшгийг агуулсан тэр гэхийн тэмдэгггїй ямар нэгэн сэрлээр дїїрэн сууна. Гэтэл тэр їед би їїнийг ойлгодоггїй, миний дотор їймж байсан тэр бїхнийг чухам юу болохыг хэлж чадахгїй, хэллээ ч гэсэн ганцхан нэрээр, Зинаидагийн нэрээр л нэрлэхээс єєр зїггїй байжээ.

Гэтэл Зинаида надтай муур хулгана болж тоглоод л байлаа. Надтай сээтгэнэхэд нь сэтгэл догдлон їймж, уяран хайлах мэт болно. Эсвэл  намайг гэнэт цаашаа гэж  тїлхэхэд нь ойртох  ч эрхгїй, тїїн тийш харах ч  зїрхгїй болно.  

     Тэр хэдэн єдєр дараалан надтай маш хїйтэн байсанд нь би бїр номхрон айчихаад байшинд нь зїрх алдан, ороод, ноёны хєгшин хатан миний ордог яг тэр їед хараал тавин, бахирдгийг эс харгалзан тїїний дэргэд  нь байхыг хичээдэг байлаа. Тїїний  нєгєє векселийн  хэрэг нь бїтэл муутай, хороолол хариуцсан цагдаад хоёр ч удаа дуудагдаж очсон байлаа.

        Нэгэн удаа би цэцэрлэгээр нєгєє айхтар хашааны дэргэдїїр явж байгаад, Зинаидааг зїлгэн дээр хоёр гараараа тулаад, хєдлєхгїй сууж байгааг харав. Би болгоомжтойхон холдох гэтэл гэнэт толгойгоо єндийлгєєд над руу дохив. Би тэр дороо намсхийж, эхлээд юу гээд байгааг нь ойлгосонгїй. Тэр дохиогоо давтсанд би даруйхан хашаан дээгїїр їсрэн давад баясгалантайгаар дэргэд нь  гїйж хїрэв. Гэтэл тэр намайг харцаараа зогсоогод єєрєєс нь хоёрхон алхамд байгаа зам руу заалаа. Би аягїйрхэж чухам юу хийхээ мэдэхгїй замын захад сєгдєн суув. Тэр хачин, зэвхий царайлан тїїний царай зїсэнд нь гашуун гуниг, тун их ядарсан нь илт учир зїрх догдлон арга буюу:

-         Та яав аа? хэмээн асуув.

Зинаида гараа сунгаад нэг ногоо таслан авч хазаад тэртээ хол хаялаа.

-         Та надад их хайртай юу? Тийм її? гэж асуулаа.

Би юу ч хариулсангїй. Хариулаад ч яах юм билээ?

-         Тийм її хэмээн над руу  адил юм гэж нэмэн хэлээд бодлого болсноо, нїїрээ гараараа дарав. Бїх юманд ой гутав. Замбуутивийн захад явчих юмсан, їїнийг би тэсэн давж чадашгїй нь, эвлэрч чадашгїй нь… Цаашид юу, хїлээж байгаа бол!  Яасан бэрхтэй юм бэ… бурхан минь яасан бэрхтэй вэ! гэж шивнэнэ.

-         Юунаас болоо вэ? гэж би хулчигнан асуулаа.

   Зинаида надад харуи хэлсэнгїй, зєвхєн далаа хавчив. Би сєгдєн суусан хэвээр нэн гунигтайхан єєдєєс нь харсаар байлаа. Тїїний їг бїр нь зїрхэнд минь зїсэн орох шиг болно. Тэрхэн мєчид тїїнийг гашуудуулахгїй л бол амиа ч  дуртайяа єгмєєр санагдав. Тїїнийг харангаа чухам юунаас тийм хїнд байдалтай болсныг би ойлгоогїй ч гэсэн тэсэшгїй гунигаасаа болоод цэцэрлэгт очин хадуураар  хадуулсан юм шиг гэнэт ойчиж байгаагаар дотроо  дїрсэлнэ. Эргэн тойрон саруулхан, нов ногоохон гэдэг нь жигтэйхэн салхи, Зинаидагийн толгой дээгїїрх бєєрєлзгєний урт мєчрийг їе їе найгуулан модны мєчрийг сэрчигнїїлнэ. Хаа нэгэн газар тагтаа дуугарна.  Мєн тачирхан  ногоон дээгїїр эргэлдэх зєгий дїгэнэнэ. Тэнгэр  дээрээс минь ялдамхан хєхєрнє. Гэтэл надад юутай гунигтай байваа.

-         Надад ямар нэгэн шїлэг уншиж єгєєч гэж намуухан хэлээд тохойгоороо тулав. Таны шїлэг  уншихад би дуртай. Та бас дуулдаг гэвч тэр яахав, залуу халуун насных “Гїржийн толгод дээр” гэдгийг уншигтун. Тэгэхдээ эхлээд суучих гэв.

Би суугаад “Гїржийн толгод дээр” гэдгийг уншив.

-         Дурлахгїй байж  тэд чадахгїй” гэж Зинаида давтав. –Яруу найраг їїгээрээ сайхан. Тэр бол бидэнд байхгїй юмны тухай єгїїлж мєн байгаа зїйлээс илїї сайныг бїр їнэтэй илїї ойролцоо очих зїйлийг єгїїлдэг…Дурлахгїй байж тэр чадахгїй хїссэн ч чадахгїй! гэснээ дахин дуугїй болж гэнэт догдлон босов. –Явъя. Ээжтэй Майданов сууж байгаа. Тэр надад найргаа авч ирсэн юм, гэтэл би орхиод гарсан. Тэр мєн л гунигтай …яая гэх вэ дээ! Та хэзээ нэгэн цагт мэднэ… ганцхан надад битгий уурлаарай1

Зинаида тїргэн гэгч нь гарыг минь атгаад тїрїїлж  гїйв. Бид жигїїрийн байшинд буцаж ирэв. Майданов

1 Хоёрдугаар їедээ єргєлттэй шїлэг (ред)

бидэнд дєнгєж сая хэвлэсэн “Алуурчин” найргаа эхлэхэд нь би тїїнийг сонссонгїй. Тэр дєрвєн єлмийт ямбаа1 уянгалан уншихад холбоц нь хонх жингэнэх мэт хоосон, чанга ээлжлэн хангинана. Би Зинаида єєд харсан хэвээр тїїний хэлсэн  сїїлчийн їгний учрыг ойлгохыг хичээнэ.

        Єєр нэгэн нууц єрсєлдєгч

        Єєрийн чинь сэтгэлийг татав уу?

гэж Майданов гэнэт хамраараа гуншганан чанга хэлэх їед  Зинаида бид хоёрын харц мєргєлдєв. Тэр доошоо хараад їл мэдэг улайв. Би тїїний улайхыг нь хараад цочин айснаасаа бие минь хїйт оргив. Би їїнээс ємнє тїїнийг харддаг байсан ч яг гэнэхэн мєчид тэр дурлажээ гэдэг бодол толгойд минь гялсхийв. “Бурхан минь! Тэр дурлажээ!”.

X

   Їнэнхїї сэтгэлийн минь зовлон чухам тэр мєчєєс л эхлэв. Би бодолд автан сэтгэлээ зовоож аль болохоор далдуурхан  боловч цєхрєлтгїй Зинаидааг ажиглаж байлаа. Тэр ондоо болсон нь илт ажээ. Тэр ганцаараа зугаалахаар гарч яваад уддаг болов. Заримдаа  зочдодоо їзэгдэхгїй тасалгаанаасаа гаралгїй удаан цагаар сууна. Урьд нь ингдэггїй байлаа. Би гэнэтхэн сїрхий гярхай ажигч болчихлоо. Эсвэл єєрт тэгж санагдсан байж ч магад. “Энэ биш байгаа даа”. Биш юм болов уу?” гэж нэг шїтэгчээс нь нєгєєд нь шилжин сэтгэлээ зовоон дотроо бодох бодох болов. Гїн Малевский (би Зианиадагийн тєлєє тийнхїї бодохоос ичдэг боловч) л далдуур бодоход бусдаар аюултай мэт санагдана.

        Миний ажиглаж байгаа маань алсын хараагїй мєн битїїлэг байдал маань ч гэсэн хэнийг ч хуурч  чадсангїй наад зах нь доктор Лушин удалгїй миний  тарыг танив. Сїїлчийн    їед тэр єєрєє ч єєр болон хувирч, эцэж  тураад анай дахиан дахин инээх боловч нэг л битїї, уур  хилэнтэй цочир инээнэ. Урьдын хєнгєхєн ёжлол санаатайгаар гаргаж байсан улаан цайм байдал нь аргагїйдсэн, мэдрэлийн уцаарлалаар солигджээ.

-         Юу гэж та їргэлж энэ рїї гїйж ирээд байдаг юм бэ, залуу минь? гэж тэр нэгэн удаа Засекины зочдын єрєєнд надтай хоцроод хэлэв (ноёны авхай зугаалахаар яваад буцаж ирээгїй, ноёны хатны аягачин бїсгїйтэйгээ хэрэлдэж байгаа орилоо дуу нь давхарцагаас тод сонсодно)- Та бол залуу насандаа суралцаж ажиллах хэрэгтэй. Гэтэл та юу  хийж  байна даа? гэв.

-         Гэртээ би ажилладаг эсэхийг та мэдэхгїй шїї дээ хэмээн омог бардмаар торж тїгдрэлгїй сєрєн хэлэв.

-         Юуны чинь ажил байхав дээ! Ухаанд чинь тийм юм байж болох зїйл. Таны сонгосон зам чинь даан ч бїтэлгїй юм даа. Энэ ямаршуухан айл вэ  гэдгийг та харахгїй байна  гэж її?

-         Би таныг ойлгохгїй байна.

-         Ойлгохгїй гэнээ? Тэр тусмаа танд муу даа. Таныг болгоомжил хэмээн сануулах нь миний їїрэг гэж бодно. Гэрлээгїй  хєгшин ганц бие бид нар шиг хїнд энд ирж болно. Ирлээ гээд юу болох вэ? Бид хал їзсэн улс, биднийг юугаар ч дєнгєхгїй. Харин таны арьс чинь хавьгїй  зєєлєн. Эндхийн агаар танд хортой, надад итгэ, халдвар авч болно.

-         Яагаад тэгэх билээ?

-         Яах юу байх вэ, ингээд л. Та одоо эрїїл гэж її? Та хэвийн байдалтай  гэж її? Таны байдал, мэдэрч байгаа чинь танд  тустай сайнаар нєлєєлж байна уу?

-         Би юу мэдэрч байгаа юм бэ? гэж хэлсэн боловч докторын зєв шїї гэж  дотроо зєвшєєрєв.

-         Ээ залуу минь, залуу минь гэхдээ энэ хоёрхон їгэнд надад их л гомдмоор утга байгаа  юм шиг байдалтай, їргэлжлїїлэн –Та заль мэх гаргах гээд байх юу байхав, бурхан єршєє сэтгэлд чинь байгаа юм нїїрэн дээр чинь ил байна. Гэвч яриад байх юм, юу  байх вэ? Хэрэв би…би єєрєє ч гэсэн хачин амьтан биш байсансан бол…єєрєє ч энд ирэхгїйсэн гээд шїдээ зуув. Та ийм ухаалаг атлаа бидний эргэн тойронд юу болж байгааг харахгїй байгааг л би ганцхан гайхах юм.

-         Юу болоод байгаа юм? хэмээн єлгєж аваад тун болгоомжлов.

Доктор цаанаа ёжилсон  маягаар харамссан байдлаар над руу харав.

-         Би ч мєн сайн хїн юм гэж єєртєє хэлэх мэт бувтнаад давтан хэлэхэд эндхийн агаар танд зохихгїй. Танд энд таатай ч гэсэн авах зїйл юу байна? Цэцгийн хїлэмжинд анхилуун ханхалдаг ч тэнд минь амьдарч  болдоггїй шїї дээ. Та їгэнд минь ороод нєгєє Зайдановыгаа їзэж эхлэгтїн! гэж дуугаа єндєрлєн хэлэв.

Ноёны хатан орж ирээд докторт шїд євдєж байгаагаа їглэв. Дараа нь Зинаидаа ч ирэв.

-         Ноён доктор, їїнийг зэмлээч  та. Єдєржингєє мєстэй ус уугаад байх юм, уушги муутай хїний эрїїл мэндэд тохирох уу? гэв.

-         Та юунд ингэдэг юм бэ? гэж Лушин асуув.

-         Ингэлээ гээд юу болдог юм?

-         Юу? Та хїйт авч євдєєд їхэж ч болно.

-         Їнэхээр тийм її? Тийм гэж її! Тийм бол яамай, сайн л биз!

-         Єє,  бїр тийм її! хэмээн доктор їглэв.

Ноёны  хатан гарч одов.

-         Бїр тийм гэж Зинаида давтав. Амьдрах тийм хєгжилтэй юмуу? Орчин тойрноо хар л даа…сайн нь юу байна? Эсвэл та намайг энэ бїгдийг ойлгохгїй, мэдэхгїй гэж бодож байна уу? Мєстэй ус уухад надад таатай байдаг. Агшин зуурын тааламжаас болж аз мэдсэн хэрэг  хийсний хэрэггїй гэж намайг їнэнээсээ ятгах нь уу. Аз жаргалын тухай бол ч хэлэх юм алга гэв.

-         Тийм ээ. Биеэ даасан байдал, дураараа эрхлэн аашлах…Энэ хоёр їгэнд та тэр чигээрээ багтан, зан авирыг чинь илчилж байгаа юм гэж  Лушин хэлэв.

Зинаида  унтууцан инээв.

-         Та арай хожимджээ, найрсаг доктор минь. Муу ажиглаж хоцорчээ. Нїдний шил зїїгтїн. Одоохондоо эрхлэхтэй манатай байна. Таныг мэхлэх…єєрийгєє мэхлэх…мєн ч хєгжилтэй юмаа! Харин биеэ даасан тухай… гэснээ –Мсье Вольдемар зовууртай царай битгий гаргаад бай гэж Зинаида хэлээд хєлєє дэвсээд –Намайг єрєвдєхєд би їзэн яддаг юм гээд хурдан холдож одов.

-         Эндхийн агаар танд хортой, хортой залуу минь  гэж Лушин надад дахин хэлэв.

XI

Тэр єдрийн їдэш нь Засекиныд ердийн зочид цугларав. Тэдний тоонд би ч орлоо.

    Майдановын найраглалын тухай яриа болсонд Зинаида тїїнийг їнэн зїрхнээсээ магтлаа.

-         Та мэдэх її? Хэрэв л би яруу найрагч байсан бол єєр сэдэв авахсан. Энэ бїхэн  шал дэмий ч зїйл байж болно. Гэвч  заримдаа ялангуяа єглєє болохын ємнє, тэнгэр нэг  ягааран нэг сааралтаж эхлэхэд толгойд минь хачин бодол ордог юм. Жишээ нь би…та намайг шоолон, инээдэм болгохгїй бизээ гэв.

-         Їгїй! Їгїй!  Хэмээн бид нэг зэрэг дуу алдав.

-         Шєнє сарны гэрэлд хэсэг залуухан охид цєм цагаан хувцастай, цагаан цэцгэн хэлхээ зїїж намуухан голоор том завинд суугаад дуулал ч юм уу дуулцгаан байгааг  харуулахсан билээ хэмээн  хоёр гараа солбиулан элгээ тэврээд нїднийхээ харцыг єєр зїгт чиглїїлэн хэлв.

-         Ойлгож байна, ойлгож байна. Та їргэлжлїїл хэмээн Майданов нэлээд бодол болсон янзтай хэлэв.

-         Гэнэт эрэг дээр чимээ шуугиан гарч инээд сонсдон бамбарын гал улалзан цан дэлдэнэ..тэр бол дуу дуулж хашгиралдсан бєєн вакхан1 охид гїйж яваа нь тэр. Ноён яруу найрагч яаж зураглах нь таны хэрэг ээ…харин бамбар нь улаан, мєн их утаа савсуулсан цэцгэн хэлхээ доогуур  багахан охидын  нїд нь ихэд гялалзсан, хэлхээ цэцэг нь бараан єнгийн байгаасай гэж хїсэж байна. Бас барын арьс, домбо, алт-их алт байхыг битгий мартаарай.

-         Алт хаана байх ёстой вэ? Гэж Майданов наалдсан їсээ гэдрэг хаян хамраа сарталзуулан асуув.

-         Хаана? Мєрєн дээр нь гарт нь хєлд нь ер нь хааяагїй. Эрт цагт  эмэгтэйчїїд алтан цагариг шилбэндээ зїїдэг байсан гэдэг. Вакхан охид завин дахь охидыг єєрсєд рїїгээ дуудна. Охид дууллаа дуулахаа зогсож їргэлжлїїлж чадахгїй болно. Тэд хєдлєх ч їгїй байтал гол тэднийг эрэг рїї аваачлаа. Ингээд гэнэт  тэдний нэг нь аажуухан єндийнє..їїнийг бичихдээ сарны гэрэлд тэр охин яаж аажимхан босож байгааг тїїний їеийн охид нь яаж цочирдон балмагдаж буйг  тун  сайхан гаргаж єгєх хэрэгтэй. Тэр охин завинаас буухад вакхан охид тїїний хїрээлэн аваад шєнийн харанхуй руу явцгааан…мєн энд бєєн утаа баагиж бїх юм холилдон байгааг харуулна. Зєвхєн тэдний орилолдох л сонсдон эрэг дээр нєгєє охины цэцгэн хэлхээ л їлджээ.

Зинаида дуугїй болов (“Ээ хєєрхий! Энэ маань дурлажээ!” гэж би дахин бодов.)

-         Ердєє л энэ її? гэж Майданов асуув.

-         Ердєє л энэ гэж хариулав.

-         Энэ бол бїтэн найраглалын сэдэв болж  чадахгїй.

1 Эртний ромчуудын домгоор баян ургац, сархдын бурхан Вакк-д єргєн барьсан баярт оролцогч охид. Грекїїд энэ бурхныг Диониса гэдэг байжээ. (ред)

гэж тэр догирхон єгїїлээд –Харин уянгын шїлэгтээ таны энэ санааг ашиглана гэв.

-         Романтик маягаар уу? гэж Малевский асуув.

-         Тэгэлгїй дээ. Романтик маягаар. Байроных шиг

-         Миний бодоход Гюго, Байроноос  дээр сонирхолтой гэж боддог хэмээн залуу гїн дуугарав.

-         Гюго бол дээд зэргийн зохиолч гэж Майданов мэтгээд миний найз Тонкошеев “Эль-Тровадор”, испан романдаа мєн адил…

-         Тэр нь харуулсан асуултан тэмдэгтэй ном уу? гэж Зинаида хажуунаас нь асуув.

-         Тиймээ. Испанчууд тэгж бичдэг дїрэмтэй. Би Тонкошеевын тухай…ярих гэсэн юм.

-         За та классицизм, романтизмын тухай дахин маргаж эхэллээ. Алив, тоглоцгоосон нь дээр… гэж Зинаида бас дахин їгий нь таслав.

-         Фант тоглох уу гэж Лушин єлгєн авав.

-         Їгїй, фант уйтгартай, адилтгаж тоглоё. (Энэ тоглоомыг) Зинаида єєрєє зохиосон бєгєєд ямар нэгэн юмны нэрийг хэлэхэд тоглож байгаа хїн бїр єєр юмтай адилтгаж хэлэхийг хичээнэ. Аль сайн адилтгал олж хэлсэн хїн шагнуулна.

Тэр цонх руу очив. Нар дєнгєж шингэжээ. Тэнгэрт тээр дээр урт гэгчийн  улаан туяатай їїл  їзэгдэнэ.

-         Энэ їїл юутай адил бэйна? гэж Зинаида асуугаад бидний  хариулахыг хїлээлгїй –Миний бодоход Клеопатра1, Антонийг2 угтаж алтан хєлєг онгоцон дээр явахад нь байсан ув улаан єнгийн далбаатай адил юм. Майданов та саяхан энэ тухай ярьж байснаа санаж байна уу? гэв.

1 Клеопатра (МЭЄ 69-З0) Египетийн хатан хаан

2 Антоний Марк (МЭЄ 83-3Ї) Ромийн улс тєрийн зїтгэлтэн Клеопатртай нєхцєж явжээ. (ред)

    Цєм нэгэн дуугаар “Гамлетэн Полонийн адил тэр їїл яг тэр далбааг санагдуулж байна. Тїїнээс єєр илїї сайн зїйрлэлийг хэн маань ч олж чадахгїй  гэж шийдэв.

-         Антоний тэр їед хэдэн настай байсан бэ? гэж Зинаида асуув.

-         Бодвол залуу хїн байсан нь лавтай гэж Малевский хэлэв.

-         Тиймээ залуу  гэж Майданов магадтай хэлэв.

-         Уучлаарай дєч гаруй настай байсан шїї гэж Лушин хэлэв.

-         Дєч гаруй настай хэмээн Зиниада тїїн тийш хурдан гэгчийн хараад давтав.

Би удалгїй гэр рїїгээ явав. “Хїнд дурлажээ, хэнд билээ? гэж єєрийн эрхгїй шивнэж явлаа.

XII

  Єдєр хоног єнгєрсєєр л Зинаида улам хачин, улам гайхмаар болов. Нэг удаа ороход сїрлэн сандал дээр ширээний хурц ирмэгт толгойгоо наалдуулан суугааг нь харав. Биеэ тэгшлэхэд нь бїх нїїр нь нус нулимс болсон харагдана.

-         Аа! Та юу! Наашаа ойртооч гэж тун ширїїн  инээмсэглэн хэлэв.

Намайг ойртож очиход толгой дээр гараа тавиад гэнэт їснээс шїїрч эргїїлэв.

-         Євдєж байна шїї… гэж тэсэлгїй хэлэв.

-         Аа! Євдєж байна уу? Би бас євдєхгїй байна уу?  Євдєхгїй байна гэж її? хэмээн дахин дахин давтана.

-         Хїїеэ!  гэж гэнэт їснээс минь туг їс зулгааснаа хараад бархирав: -Би ява аа? Хєєрхий муу мсье Вольдемар!

Тэр зулгаалж авсан їсээ  болгоомжтойгоор хуруундаа ороогоод  дугуйлав.

-         Би таны їсгийг жижиг гуудаа зїїнээ гэхэд нь нїдэнд нь нулимс гялтганана. –тэгвэл энэ  таныг бага зэрэг тайтгаруулж мадагїй…за одоо баяртай гэв.

Би гэртээ буцаж ирээд эвгїй байдалтай тохиолдов. Ээж аав хоёрын хооронд ширїїхэн эцэг аанай л хїйтэн эелдэг байдлаараа дуугарахгїй байснаа удалгїй гадагш одов. Ээжин юу хэлснийг сонсож чадсангїй. Ер нь тэр яриаг сонсохтой манатай байв. Гагцхїї дараа нь ээж намайг єєрийнхєє єрєєнд дуудуулаад єєрийнх нь їгээр бол une femme capable de tout1  эмэгтэй болох ноёны хатныд миний олон ордгийг минь  их  дургїйцсэн  зэмлэснийг санаж байна. Би гарыг нь їнсээд (яриаг тєгсгєе гэвэл би тэгдэг байв) тэр дороо єєрийнхєє єрєєнд оров. Зинаидагийн уйлсан нь миний толгойг бїр эргїїлэв. Чухам ямар бодол дээр зогсох нь зїйтэйг огт мэдэх ёсгїй ч єєрєє уйлахад бэлэн байлаа. Арван зургаан настай боловч би хїїхэд л байжээ. Беловзоров єдєр бїр тогтвор муутай гїнтнийг, хонь харсан чоно шиг улам ширїїн хардаг болсон ч Малевскийн тухай би бодохыг байв. Би нарны ч тухай, хэний ч тухай бодохыг болив. Би бодолд тєєрєлдєн хїнгїй газар хайдаг болов. Ялангуяа цэцгийн хїлэмжийн нурсан балгасыг  улам таалах болов. Єндєр ханан дээр нь авиран гарч жигтэйхэн зовлонтой, ганцаардмал уйтгартай байгаадаа єрєє єєрийгєє хєєрхийлєн хайрладаг болж тэрхїї  зовлонтой байдал минь сэтгэлийг баясуулж тїїндээ мансууран суудаг байв.

Нэг удаа би ханан дээрээ суугаад алсын бараа харж сїмийн хонхны дуу сонсож суув. Гэнэт салхи гэхэд салхи биш чичэр ч биш нэг л ойр байгааг илтгэсэн бодол сэвшээ мэт биеэр гїйх шиг болов…би доошоо харлаа. Тэртээ дор замаар хєнгєн бор бошинзтой ягаан  шїхрээр барьсан

1 Юуг  ч хийхээс буцахгїй эмэгтэй (фр)

Зинаида яаран явж байна. Тэр намайг харангаа зогсож сїрлэн малгайнхаа захыг сєхєн хилэн шиг  зєєлєн нїдээр над руу харав.

-         Тэр єндєрт та юу хийж байгаа юм бэ? гэж зэвїїн инээмсэглэн асуугаад –За та нар цєм надад хайртай гэж итгїїлэх гэдэг. Хэрэв надад їнэхээр хайртай бол над руу їсэр гэв.

Зинаида тэр їгийг хэлж амжаагїй шахуу байхад нь араасаа тїлхїїлсэн мэт би доошоо їсрэв. Хэрэл сажин шахам єндєр дээрээс газарт хєлєєрєє буусан боловч тїлхэлт тун хїчтэй  байснаас тогтож чадсангїй унаад агшин зуур ухаан алдав. Ухаан ормогц нїдээ нээлгїй дэргэд минь Зиниада байгааг мэдрэв.

-         Хонгор минь чи яаж ингэж чадав. Яалаа гэж миний  їгэнд оров…би чамд хайртай  юм шїї… бос хэмээн над руу бєхийн хэлж байгаа сэтгэл, зовсон нинжин їг сонсдов.

Тїїний цээж нь минийхтэй зэргэлдээ амьсгалан  гар нь толгойд минь хїрч тэр зєєлєн сайхан уруулаараа бїх нїїрийг минь їнсэж уруулд минь хїрэхэд би гэдэг хїн чухам юу болов доо! Би нїдээ аниастай хэвээр байлгасан ч Зинаида царайгаар минь сэхээ орсныг мэдээд хурдан гэгчээр єндийн босож:

-         Босогтун, галзуу дїрсгїй амьтан, юу гэж тоосонд хэвтэж байгаа юм? гэв.

Би бослоо.

-         Шїхрийг минь аваад аль. Харав уу. Миний хаячихсан газрыг. Над єєд битгий ингэж хар…юун дэмий тэнэг явдал вэ? Та бэртээгїй байгаа даа? Халгайд тїлэгдсэн її? Над руу битгий хар гэм…энэ чинь юу ч ойлгохгїй, хариулах ч їгїй байх шив дээ хэмээн єєртэйгєє ярих мэт  нэмж хэлэв.

-         Мсье Вольдемар гэртээ очиж цэвэрлэ. Бас миний хойноос битгий яваарай. Би уурлана шїї. Тэгээд хэзээ ч гэх нь дуулдав.

Тэр хэлэх юмаа гїйцээсэнгїй, яаран холдож явсанд би зам дээр суусан чигээрээ хоцров…хєл дээрээ зогсож чадахгїй байв. Халгайд гараа тїлж нуруу шархиран  євдєж толгой эргэж байвч, тэр їед эдэлсэн жаргалын тэр сайхан мэдрэхїй амьдралд минь дахин тохиолдохгїй. Гэрхїї жаргалаас болж бїх їе мєч минь амттайхан  євдєж байснаа эцэст нь сэтгэл дїїргэсэн баясгалант дэвхрэлт, дуу алдалт болон хєнгєрєв. Аргагїй би хїїхдээрээ байжээ.

XIII

   Єдєржингєє би учиргїй их хєгжилтэй, бахархан байлаа. Зинаидагийн їнссэн газар халуу оргин мэрэгдэж хэлсэн їг бїгдийг нь сэтгэл догдлон санаж, гэнэтийнхээ тэр аз жаргалыг би нинжин сэтгэлээр хайрлан эрхэмлмэж аймаар ч юм шиг болж шинэ сайхан сэтгэгдлийг  тєрїїлсэн тэр бїсгїйг харахгїй юмсан гэтлээ болгоомжлон байсаан. Хувь заяанаасаа їїнээс илїї юм горьдохын арга алга. “Одоо чухам эцсийнхээ удаа гайгїй сайн гэгчээр амьсгаагаа аваад л їхэх юмсан” гэдэг л болж  байв. Харин дараа єдєр нь нєгєє жигїїрийн байшинд очиж явахдаа нууцыг хадгалж чаддагаа мэдїїлэх гэсэндээ  даруу байдлын дїрийг їзїїлэн дэмий л хичээвч далдалж  эс чадан ихэд эвгїй байлаа. Зинаида намайг сэтгэлийн  ямар ч догдлолгїй маш жирийн хїлээж аваад гагцхїї хуруугаараа намайг занан: -Нєх няц болоогїй биз гэж асуулаа. Миний нєгєє  даруу, нїїрэмгий бєгєєд нууцархаг байдал маань агшин зуур алга бол тїїний хамт аягїрхаж байсан маань ч їгїй болов. Нэг их онцын юм  болно гэж бодоогїй атлаа Зинаидагийн  тайван байдал яг хїйтэн ус цутгах шиг болов. Тїїний нїдэнд би хїїхэд шиг харагдах юм даа гэдгийг ойлгоод надад тун бэрхтэй, хїнд байв!  Зинаида тасалгаандаа нааш цааш явж над руу харах бїрдээ хурдан мишээж байвч харин бодол санаа нь хол байгаа нь надад илэрхий байв…”Єчигдрийн хэргийн тухай єєрєє эхлэн ярьдаг юм уу хэмээн бодоод чухам хаашаа тийм их яарч явсныг нь бїрмєсєн мэдэж авахаар асуух” гэснээ больё гэж шийдээд зєвхєн гараараа савчаад тэртээ буланд очиж суув.

   Тэгвэл Белозоров орж ирэхэд нь баярлав.

-         Танд би уначихмаар номхон морь олсонгїй гэж ширїїн дуугаар хэлээд –Фрейтаг нэг морийг зїгээр л  гэж байна. Харин би итгэсэнгїй. Айж байна гэв.

-         Юунаас та айж байгааг асуухыг зєвшєєрнє її? гэж Зинаида асуув

-         Юунаас? Та морь унаад явж чадахгїй шїї дээ. Юм болбол яана, бурхан єршєє! Яахаараа гэнэт тийм хачин санаа тєрдєг байнаа? гэхэд нь

-         За тэр ч миний хэрэг ээ, мсье араатан минь. Тийм бол би Петр Васильевичийг гуйна…(Миний эцгийг Петр Васильевич гэдэг болохоор тийнхїї бэлхэн бїтээж єгєхєд нь лавтай  итгэсэн шинжтэй тун амархан, дорхиноо нэрийг нь дурдсанд би гайхав.)

-         Єє, тийм її хэмээн Беловзоров сєрєн хэлээд –Та тїїнтэй явах гэсэн юмуу? гэв.

-         Тїїнтэй ч юмуу, єєр хїнтэй ч юмуу, танд хамаагїй. Харин тантай л биш юмдаг…

-         Надтай биш гэнээ гэж Беловзоров давтаад –Дураараа л бологтун. Яахав? Би танд морь олж єгье гэлээ.

-         За тийм бол ямар нэгэн їнээ л биш байг. Би давхих санаатай байна гэдгээ урьдаар танд сануулъя гэв.

-         Давхи л даа…тэгэхээр энэ чинь хэнтэй, Малевскитэй явах гэж байгаа юмуу? гэв.

-         Тїїнтэй явсан ч яадаг юм, дайчин минь? За та тайвшир, нїдээ битгий дїрэлзїїл. Би таныг ч авч явна. Одоо надад Малевский юу гэдгийг мэдэх її гэснээ Тїй гээд толгойгоо сэгсрэв.

-         Намайг тайтгаруулах гэж ингэж ярьж байгаа юм хэмээн Беловзоров їглэнэ.

Зинаида, нїдээ анийлгав.

-         Таныг тайтгаруулж байна гэнээ? Єє…єє..дайчин! гэж хэлэх єєр їг олж ядсан мэт эцэст нь хэлэв. –Мсье Вольдемар, бидэнтэй та явахсан болов уу? гэв.

-         Би..олон хїнд дургїй гэж нїїр рїї нь харалгїй хэлэв.

-         Та tete-a tete…-ийг дээр гэдэг юм биз дээ? За юу сайхан, дур сайхан… гэж санаа алдан хэлэв.

-         Беловзоров та яв, Явдлаа тїргэл. Надад маргааш морь хэрэгтэй.

-         Тийм її. Мєнгє хаанаас авах билээ? хнэмээн ноёны хатан дундуур орж асуулаа. Зинаида хємсгєє атируулав.

-         Би танаас тїїнийг гуйгаагїй. Беловзоров надад итгэнэ.

-         Итгэнэ, итгэнэ гэнэ шїї… гэж хатан їглээд –Дуняшка! гэж  гэнэт байдаг хоолойгоороо хашгирав.

-         Мамаан2, би танд хонх бэлэглэсэн шїї дээ гэж ноёны авхайтан хэлэв.

-         Дуняшка!   хэмээн эмгэн дахин орилов.

Беловзоров явахаар ёслов. Би ч тїїний хамт гарч одов. Зинаида намайг саатуулсангїй.

XIV

  Дараа єдрийн єглєє би эрт босож, бургаснаар саваа хийж аваад боомт руу явав. Явж зовлонгоо тайлъя гэжээ.

1 Хоёулахнаа (фр)

2 Ээж (фр)-ред

Тийм ч халуун биш саруулхан сайхан єдєр байв. Хєгжилтэй сэрїїхэн салхи хааяагїй сэлгїїцэн бїгдийг хєдєлгєж юуг ч сэндэхгїйгээр шуугин тоглоно. Би уул хад ой модоор удаан хэсэж явав. Єєрийгєє жаргалтай хїн гэж бодсонгїй харин гуниглах санаатай гэрээсээ гарсан боловч залуу нас, тэнгэрийн сайхан, цэнгэг агаар, хурдан алхлан явсны зугаа, шигїїн ногоонзїлэг дээр ганцаараа хэвтэж амарсан минь намайг шал аар болгож мартагдашгїй тэр їгс, їнссэн тэр бїхэн сэтгэлд минь дахин орж ирэв. Зинаида, миний шийдэмгий баатарлаг байдлыг минь шударгаар їнэлэхгїй байж чадахгїй гэж бодохоос надад тун таатай…”Тїїнд бусад нь надаас дээр авч зєвхєн хийнэ гїйцэтгэнэ гэхээс хэтэрсэнгїй. Харин би бол хийсэн! Би ингэсэн тєдийгєєр ч барахгїй…” хэмээн бодно. Мєрєєдєлдєє улам автан тїїнийг би дайсны  гараас  яаж аварч, цусаа урсган, харанхуй нїхнээс сугалан  гаргаж аваад хєл дор нь унан їхэж байгаагаар ургуулан бодов. Манай зочдын тасалгаанд єлгєєстэй байдаг зураг дээр Матильдааг авч яваа Малек Аделийг санаад байтлаа тэр дороо хусны нарийхан мєчир дээгїїр тун хичээнгїйлэн  єгсєж, ахмад хийлийн  араас цухалзах  хєгжимчин шиг тїїний араас  нь ийш тийшээ нэг  баруун тийшээгээ нэг зїїн тийшээ болгоомжлон цухалзаж байгаа алаг том тоншуулыг сонирхов.

  Ингээд “Цагаан биш цас” дууг дуулж эхлээд “Уяхан хонгор салхи сэвшээлэхэд учралт чамайг би  хїлээнэм!  гэж тэр їеийн алдарт уянгалаг дуунд шилжээд Хомяковын эмгэнэлт жїжгийн Ермак одод хандаж байгаа хэсгээс чанга уншив. Мєн сэтгэл хєдлєм нэг зїйл зохиохоор болж оролдож “Ээ, Зинаида! Зинаида! гэж тєгсєх ёстой шїлгийн мєрийг гаргаж ирсэн боловч юу ч болсонгїй. Гэтэл їдийн хоолны цаг болж байлаа. Би хєндий рїї буув. Элсэрхэг нарийхан зурвас зам тахирлан хот руу хєтєлнє. Би тэр замаар явтал… ар  талаас морин туурайн тївэргээн сонсогдсонд гэдрэгээ хараад єєрийн эрхгїй зогсож  малгайгаа авав Эцэг Зинаида хоёрыг харав. Тэд зэрэгцээд явж байв. Эцэг мориныхоо хїзїїг тулаад бїх биеэрээ бєхийж  тїїнд нэг юм ярьж инээмсэглэн байлаа. Зинаида доошоо харж уруулаа жимийн тїїнийг дуугїй  сонсоно. Эхлээд би зєвхєн тэднийг л харав. Хэсэг хугацаа єнгєрмєгц хєндийн нэг  нугалаанаас хєєс сахруулсан хар морьтой торгон цэргийн  хувцастай Беловзоров їзэгдэв. Сайн морь толгой хаялан хамраа тачигнуулан туурайгаараа цавчлахад унаж яваа хїн амыг нь татан татан хурдална. Би зайлсхийв. Эцэг маань цулбуураа татаж Зинаидаас холдсонд тэр єєр рїї нь аажуухан хараад хоёулаа давхив…Беловзоров сэлмээ  хангинуулан  тэдний хойноос їсэргэв. “Тэр хавч шиг ув улаан гэтэл эмэгтэй нь чухам яахаараа ийм зэвхий цагаан байдаг билээ? Бїтэн єглєє мориор давхисан атлаа зэвхий байгаа нь юунаас болов? гэж бодогдов.

     Би алхаагаа хурдсган яг їдийн хоолны ємнєхєн амжиж гэртээ ирэв. Эцэг маань хувцсаа сольчихсон усанд орж сэргэчихсэн амьтан ээжийн тїшлэгт сандлын дэргэд “Journal des Debats” хэмээх сэтгїїлийн шог  найрууллыг жигдхэн тунгалаг  хоолойгоор уншин єгч байсан боловч ээжий маань тїїнийг ямар ч анхааралгїй сонсон байгаад намайг хармагц: -Бїтэн єдєр хаа алга болдог юм бэ? хэмээн  зэмлээд чухам хаа хамаагїй газраар, хаа хамаагїй хїмїїстэй алга болж тэнїїчлэхэд дургїй гэлээ. “Би бол ганцаараа зугаалсан” гэж хэлэх гэсэн боловч эцгийг хараад ямар ч учраас юм, хариулсангїй.

XV

   Дараагийн тав зургаан єдєр Зинаидаг би бараг харсангїй. Тїїнийг євчтэй гэж байсан боловч тэднийд  байнга ирдэг гэгддэг хїмїїс аанай хэвээр ирцгээсэн байв. Гагцхїї сонирхон гайхах юм їгїй бол дорхиноо сэтгэл нь гутран уйтгарладаг байсан Майданов л алга байв. Беловзоров тэртээ буланд бїх товчоо товчилж, улаан царайтай амьтан дїнхийн суух бєгєєд  гїн Малевскийн  нимгэн тунгалаг царайнд  нэг л олигтой биш инээмсэглэлд тодорно. Тэр їнэхээр Зинаидагийн дургїйг хїргэснээ мэдээд ноёны хєгшин хатанд  тун их хичээнгїйлэн їйлчилж хєлсний жуузаар тїїнтэй хамт мужийн захирагч генералынд очсон юм. Гэвч тийнхїї явсан нь бїтэлгїй болсноор їл барам эвгїй байдалд орж замын ямар нэгэн офицертой болсон явдлыг нь сануулсанд чухам тэр  їед хашир суугаагїй гэнэн байсан хэмээн тайлбар єгєхєд хїрчээ Лушин єдєртєє хоёр ч удаа ирдэг боловч уддаггїй байв. Бидний сїїлчийн ярианаас хойш би тїїнээс баахан эмээдэг боловч тїїнд їнэн  голоосоо сэтгэлээ єгдєг байлаа.. Тэр нэг удаа Нескучный цэцэрлэгээр зугаалж  явахдаа надад их сайхан ааш гаргаж янз бїрийн цэцэг ногооны нэр шинж чанарыг  тоочин хэлж байгаад гэнэт ацан шалаанд орно гэгчээр дуу алдан  духаа алгадаж “Би хар тэнэг чинь тїїнийг маяглаад байна  гэж боддог байв! Гэтэл бусдын  тєлєє биеэ золиослох нь зарим хїнд аятайхан байх нь ээ” гэв.

-         Та чинь юу хэлэх гээд байгаа юм бэ? гэж би асуув.

-         Би танд юу ч хэлэх  гээгїй гэж Лушин тїс тас хариулав.

  Зинаида надаас зайлхийх болов. Намайг хараад тун эвгїй болдог нь илт байв. Тэр єєрийн эрхгїй надаас зїгсээ буруулна… чухам тэр нь миний сэтгэлийг гомдоон шаналгаана. Яах ч арга байсангїй. Ингээд  тїїнд харагдахгїй юмсан гэхдээ холхноос ажиглан  харахыг хичээвч тэр бїхэн урагштай биш байлаа. Тэр анай хэвээрээ нэг л хачин болж сэтгэл нь їймсэн байдалтай зїс царай нь хувирч, тэс ондоо болжээ. Ялангуяа намуухан нэгэн їдэш тїїний єєр болсныг нь би ихэд гайхав. Би тэр орой гандигарын бутны єтгєн намираа доор навтгар бандан дээр сууж байлаа. Зинадагийн єрєєний цонх харагдах тэр газар суухдаа би дуртай байсан юм. Толгой дээрх єтгєн навчис дундаас бяцхан бялзуухай нэг юм тун хичээнгїйлэн оролдож борхон муур нуруугаа тэнийлгэн цэцэрлэг рїї болгоомжтойхон гэтэн явахад анхны цох хорхойнууд цэлмэг биш ч саруулхан агаарт дїнгэнэлдэнэ. Би цонх руу нь харан онгойх болов уу гэж горьдоод  сууж байтал ашгїй цонх онгойсонд Зинаида харагдав. Тэр цагаан платьтай мєн єєрийнх нь зїс царай мєр, гар нь ч  зэвхий цагаан, хєдлєлгїй зогссон хэвээрээ, хємсгєє атируулан цэх харж удаан зогсоно. Тийм байхыг нь би ер їзсэнгїй. Дараа нь гараа чанга базан уруул,  духандаа ойртуулснаа гэнэт сулруулж їсээ хойш нь илбэн хаяад толгойгоо нэг л  шийдэмгий сэжснээ цонхоо хавхийтэл хаав.

    Гурав хоногийн дараа тэр надтай цэцэрлэгт уулзав. Би хажуу тийшээ зайлах гэтэл тэр намайг зогсоогоод:

-         Надад гараа єгєєч. Ярьж  хєєрєлдєлгїй удлаа гэж урьдын адил уриалаг  хэлэв.

   Би тїїн тийш харсанд нїд нь дєлгєєхєн гялалзаж униар дундаас тэрэлтэх маш мишээв.

-         Таны лагшин тавгїй хэвээр її? гэж би асуув.

-         Їгїй, одоо зїгээр болсоон хэмээн хариулаад бяцхан улаан сарнай  цэцгийг  таслан авав.

-         Би жаахан ядарсан юм байх. Одоо зїгээр болно.

-         Тэгээд та урьдынхаа  адил болох уу? гэж би асуув.

   Зинаида, сарнайгаа нїїрэндээ ойртуулсанд тод єнгєтэй цэцэгний дэлбээ хацарт нь унах шиг санагдав..

-         Би єєр болсон гэж її? хэмээн надаас тэр асуув.

-         Тантай хїйтэн байснаа би мэдэж байна гэж Зинаида эхлээд –Гэвч та їїнийг бїї юманд бод…би єєрєєр байж болохгїй байсан юм…за даа энэ тухай ярьсны ч хэрэггїй!

-         Намайг танд хайртай байхыг та хїсэхгїй юм тиймээ? хэмээн би єєрийн эрхгїй сэтгэл догдлон хэлэв.

-         Їгїй дээ, надад хайртай бай, гэвч урьдын адил биш.

-         Яах гэж?

-         Найз нар болъё. Тэгээд л гїйцээ! Зинаида надад сарнайгаа  їнэртїїлэв. –Сонсооч та, би танаас хол эгч шїї дээ, таны нагац  юмуу авга эгч чинь байж болох юм. Їгїй гэхдээ л эгч чинь байж болмоор… харин та бол…

-         Би танд хїїхэд юм биз дээ гэж їгийг таслан хэлэв.

-         Тийм байлгїй яахав. Гэхдээ эелдэг сайн ухаалаг миний их хайртай хїїхэд. Тэгэхээр мэдэж ав. Юу гэвэл, би таныг энэ єдрєєс эхлэн єєрийн шадар дагуулаар єргємжилье. Харин шадар дагуул, хатагтай нараасаа холддоггїй гэдгийг та битгий мартаарай. Таны шинэ хэргэмтэй болсны билэг тэмдэг, манай ивээлийн  тэмдэг хэмээн миний хїрэмний шилбэнд сарнай цэцгээ тогтоох зуураа хэлэв.

-         Би урьд ємнє танаас арай єєр ивээлийг хїртдэг байсан билээ гэж дуугарав.

-         Єє! гэж Зинаида  дуугараад миний хажуугаас харснаа

-         Яасан юм мартдаггїй юм бэ? Яахав, би одоо ч бэлэн…гэснээ над руу бєхийж духан дээр ариухан, тайван гэгчээр їнсэв.

   Би хий дэмий л єєдєєс нь харав. Тэр цаашаа эргээд: “Миний шадар дагуул, хойноос минь алхал” гээд жигїїрийн байишин тийш явлаа. Би хойноос нь дагаж явах зуураа: “Номхон даруу, ухаалаг бодлоготой энэ охин миний мэддэг тэр Зинаида мєн гэж її? хэмээн эргэлзэн  бодов. Явж байгаа алхаа нь  намуухан, бїх бие цогцос нь ч намбатай, гоолиг… санагдлаа.

   Ээ бурхан минь! Сэтгэл зїрхэнд минь хайр дурлал яасан ч  их хїчтэй улам дїрэлзнэв дээ!
1   2   3   4   5   6

Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка