Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка2/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
1   2   3   4   5   6

V

   Ноёны хатан амласан ёсоороо манайд ирж ээжтэй уулзаад тїїнд таалагдсангїй. Уулзахад нь би байгаагїй боловч хоолны їеэр ээж, аавд ноёны хатан Засекина une femme tres vulgaire  шиг санагдах юм, ноён Сергейд хїсэлтээ уламжилж єгєєч хэмээн намайг маш залхаав, тэр хатан des vilaines d’argent-ийн тухай ямар нэгэн заргатай байгаа юм байх. Ер нь муухай їймээний зээн  юм шиг санагдлаа гэж ярьж байв. Гэлээ ч ээж тїїнийг охинтой нь маргааш їдийн хоолонд ирэхийг урьжээ. “Охинтойгоо” гэдгий нь сонсоод би хамраа тавгандаа дїрчих дєхєв. Учир

1 Маш эрээ цээргїй эмэгтэй (фр)

2 Мєнгєний бузар хэрэ (фр)

 нь ямар ч гэсэн нэг талаар манай хєрш нєгєєтэйгїїр нэртэй айл гэдгий нь ээж боджээ. Ингэхэд нь эцэг аань энэ хатны тухай санаанд орлоо гэдгээ ээжид хэлэв. Манай аав, залуудаа талийгаач ноён Засекин маш сайн хїмїїжилтэй боловч, хєнгєн хийсвэр хїн байсны нь мэддэг байжээ. Дээдсийн хїрээлэнд тїїнийг Парист єнє удаан суусан болохоор нь “Ce Parisien” 1 гэлцдэг байв. Тэр их баян байсан боловч бїх эд хєрєнгєє тоглоомонд алдаад чухам ямар ч учраас юм ер нь мєнгєнд ч  болсон юм уу, єєр илїї сайн зїйлийг сонгох боломжтой байсан атлаа нэгэн бага тїшмэлийн охинтой гэрлээд дараа нь дамын худалдаа хийж байгаад бїрмєсєн хоосорсон юм гэлцдэг  байв гэж эцэг хэлээд хїйтэн мишээв.

-         Мєнгє зээлдїїл гэж гуйж магадгїй байх шїї гэж ээж хэлэв.

-         Тэр ч магадгїй шїї, францаар ярьж байна уу? гэж эцэг тайван байдлаар хэлэв.

-         Их муу ярих юмаа.

-         Хм, за тэр ч яах вэ, чи мєн охиныг  нь урьсан гэлїї. Охин нь маш аятайхан, боловсролтой гэж хэн нэг нь хэлсэн шиг санаж байна.

-         Аа, тийм її! Эхтэйгээ адилгїй юм байжээ.

-         Мєн эцэгтэйгээ  ч адилгїй. Тэр хїн мєн боловсролтой ч гэсэн тэнэг хїн байсан юм гэж эцэг маань сєрєн хэлэв.

Ээж санаа алдаад бодлого болов. Эцэг дуугаа хурааж энэ бїх ярианы туршид надад тун эзгїй байв.

      Їдийн хоолны дараа цэцэрлэгт очсон боловч  буугаа авсангїй. “Засекины цэцэрлэгт” ойртохгїй гэж єєртєє андгайлсан боловч їл мэдэх ямар нэгэн хїчин намайг тийш н татав. Энэ маань ч дэмий хэрэг биш байв. Цэцэрлэгийн хашаанд ойртож амжаагїй шахам байхад Зинаидаг харав. Энэ удаа тэр ганцаараа байв. Гартаа ном бариад

1 Парисын хїн (фр) ред

 замаар аажуухан алхлан явна. Намайг анзаарсангїй.

    Хажуугаар яваад єнгєрдгийн даваан дээр гэнэт санаа авч ханиав.

   Тэр эргэж харсан боловч зогссонгїй  дуугїй сїрэл дугуй малгайнхаа цэнхэр єргєн туузыг засаж хойшлуулаад над руу хараад намуухан инээмсэглэж ном руугаа дахин тонгойв. Би малгайгаа авч, жаахан хулгаж зогссоноо, сэтгэл гонсгор тэндээс зайлж одов. “Que suis-je pour elle”  гэж яагаад тэгснийг бурхан л мэдэх байх францаар дотроо бодов.

   Миний араас танил алхаа сонсогдсонд эргэж харвал хєнгєн хурдан алхлан эцэг маань над руу чиглэн  ирж явав.

-         Энэ нєгєє авхайтан уу? гэж асуув.

-         Тиймээ, авхайтан

-         Чи тїїнийг таньдаг юмуу?

-         Би єнєєдєр єглєє ноёны хатныд харсан юм.

Эцэг маань зогссоноо гэнэт єсгий дээрээ эргээд буцаж явав. Зинаидыг гїйцэж зэрэгцээд тун эелдэг мэхийн ёслов. Тэр хариуд нь бас мэхийж царай нь  гайхсан шинжтэй болж барьж явсан номоо доошлуулав. Би тїїнийг эцгийн хойноос хэрхэн ширтэн харж байгааг нь харав.  Эцэг минь хэзээд маш хээнцэр, євєрмєц дэгжин мєртлєє их жирийн хувцасладаг байсан юм. Гэхдээ тїїний бие энэ удаагийнх шиг тийм гоолиг тїїний бор малгай нь їл мэдэгдэм шингэрсэн бужгар їсэн дээр нь тийм зохисон байхыг хэзээ ч їзээгїй билээ.

 Би Зинаида руу дєхєж очсон болов тэр над  єєд хялам хийсэнгїйгээр ч барахгїй номоо єргєєд цааш одов.

VI

  Тэр оройн турш маргааш єглєє нь ч би нэг л гунигтай бие алдран суларсан байдалтай єнгєрєв. Ажиллахыг

1 Би тїїнд юї юм? (фр)

оролдон Кайдановын номыг барьж авсан боловч номын їргэлжилсэн урт мєр, алдартай сурах бичгийн хуудсууд нїдний ємнїїр хий, дэмий жирэлзэн єнгєрч байсныг санаж байна. “Юлий Цезарь эрэлхэг дайчнаараа онцгой байв” гэсэн їгийг арав дахинг давтан  уншсан боловч юуг ч ойлгосонгїй, номоо орхилоо. Їдийн хоолны ємнє  би дахин їнэртэн бїхий тос тїрхэж сюртукээ ємсєєд зангиа зїїв.

-         Яах нь вэ? гэж ээж маань асуув. Чи оюутан  болоогїй байна шїї. Шалгалаа єгч  чадах  ч юмуу, їгїй ч юмуу гэдгийг чинь мэдэх ч  юм алга. Бас хїрмийг чинь оюулаад удаагїй шїї дээ. Тїїнийг чинь хаялтай биш дээ? гэв.

-         Зочид ирнэ шїї дээ гэж цєхєрсєн байдалтай шивнэн хэлэв.

-         Гайгїй ч  байгаа даа! Ямар зочид байхав дээ! гэнэ.

Арга буюу бууж єгєх хэрэгтэй бав. Би сюртукээ хїрмжээр сольж ємсєєд харин зангиагаа тайлсангїй. Ноёны хатан охинтойгоо їдийн хоолноос хагас цагийн ємнє ирэв. Хєгшин надад танил ногоон платийнхаа дээгїїр, шар  их алчуур нємрєєд хурц улаан єнгйин тууз бїхий хуучин маягийн оройвч ємсжээ. Тэр ирэнгїїтээ л векселийнхээ 1 тухай ярианд орж санаа  алдан ядуу зїдїїгээ гомдоллон “гингэнэн байхдаа” єчїїхэн ч  ёсорхох зїйлгїй чимээ аниртай гэгч нь хамрын тамхи татаж, сандал дээрээ эргэн эрээгїйхэн байх нь чухамдаа нон хїний хатан гэдгээ огтхон ч боддоггїй  шинжтэй. Харин Зинаида тун нямбай, ихэмсэг байдалтай ёстой ноёны авхай шиг байв. Тїїний царайд цэвдэг хєдлєхгїй ихэмсэг байдал харагдаж тїїний харц нь ч мишээх нь ч ер нь тэр хїн надад танигдахын аргагїй  болсны дээр энэхїї шинэ байдал байгаа ч гэсэн надад улам аятайхан улам сайхан  харагдав. Тїїний бареж2 хэмээх хєнгєн сиймгэр эдээр хийсэн плать нь їл мэдэгдэм цэнхэр эмжээртэй ажээ. Англи маягаар

1 Єр тєлєх баталгаа (ред)

2 Хєнгєн сиймгэр эр (фр)

урт урт мушгиа їс хацар руу нь унжжээ. Їсээ ийнхїї зассан н тїїний царайны хїйтэвтэр байдалд їнэхээр зохижээ. Эцэг аань хоолны їеэр тїїний дэргэд суугаад угийн хээнцэр эелдэг зангаараа  хєршєє їйлчилж байв. Эцэг хааяа тїїн рїї харж тэр ч єєр рїї нь хааяа нэг харахдаа нэг л жигтэй бараг  дайсагнах маягтай харж байв.  Тэд францаар ярилцаж Зинаидын дуудлагын тун цэвэрхэнд нь би гайхаж билээ. Ноёны хатан ширээнд суух зуураа аанай юуунаас ч сэтгэл зовохгїй учиргїй их идэж, идээ хоолыг ихэд магтана. Ээж маань чилээрхсэн маягтай нэг л уйтгартай їл тоомсорлосон маягаар хариулна. Эцэг маань хааяа їл мэдэгдэм хємсгєє зангидна. Зинаида ээжид маань бас л эс таалагджээ.

    Дараа єдєр нь ээж маань

-         Ихэмсэг зантай эмэгтэй  юмаа. Бардамнах юмаа мєн олов оо avec sa mine de grisette!3 –ээрээ шїї гэв.

-         Чи, бодвол тийм эмэгтэйг їзээгїй болов уу гэж эцэг хэлэв.

-         Бурхан єршєє, їзээгїй минь яамай!

-         Бурхан єршєєх нь ч аргагїй…  гэхдээ тэдний  тухай мэдэхгїй атлаа тийм ийм гээд байх юї байхав  хэмээн эцэг хэлэв.

Зинаида намайг огтхон ч анхаарахгїй байв. Їдийн хоолны дараа удалгїй ноёны хатан салах ёс гїйцэтгэж явах болов.

-         Мария Николаевна, Петр Васильевич та бїхний ивээлд л найдна гэж ээж, эцэг хоёрт уянгалан хэлээд.

-         Яая гэх вэ дээ! Сайхан цаг байгаад єнгєрчээ. Би ч гэсэн эрхэмсэг ахайтан л байв гэж зэвїїнээр инээснээ идэж уух юмгїй байж нэр тєр гээд  ч яах вэ гэв.

  Эцэг маань хїндэтгэн мэхийн ёсолж гадна їїдний тасалгааны хаалга хїртэл їдэж єгєв. Би нєгєє л огтор хїрэмтэйгээ зогсож байхдаа алах ял заагдсан хїн шиг амьтан

Хєнгєн явдалтай эмэгтэйн маягтай (фр)-ред

 Шал руу ширтэж байв. Зинаида намайг ойшоохгїй хандаж байгаа нь намайг бїрмєсєн алав. Гэтэл миний дэргэдїїр єнгєрч явахдаа урьдын адил эелдэг сайхан харцаараа шагнан  надад:

-         Манайд найман цагт очоорой, заавал шїї! Дуулав уу?.. гэж хурдан шивэгнэхэд миний гайхсаныг яана!

   Би дєнгєж гараа хєдєлгєтєл тэр цагаан алчуураа нємрєн холдож одов.

VII

  Яг найман цагт сюртукээ ємсєж їсээ духан дээрээ овойлгож самнаад ноёны хатны суудаг жигїїрийн байшингийн їїдний єрєєнд оров. Євгєн зарц над руу гунигтайхан хараад вандан дээрээс тун дургїй єндийв. Зочдын єрєєнєєс хєгжилтэй дуу чимээ сонсдогдоно. Би їїд онгойлгосноо гайхан ухрав. Тасалгааны голд сандал дээр ноёны  авхай зогсоод ємнєє эрэгтэй хїний бїрх малгай барьсан байв. Сандлыг тойрон таван эрэгтэй бєєгнєрєн зогсоно. Тэд гараа малгай руу хийхийг хичээхэд авхайтан єєд нь єргєєд учиргїй сэгсчинэ. Намайг харчихаад

-         Байз, байз! Шинэ зочин ирлээ. Тїїнд  бас билет єгье гэж сандал дээрээсээ хєнгєн гэгч їсрэн буугаад сюртукны  ханцуйнаас татаж –явъя, яагаад зогсоод байгаа юм бэ гэж хэлэв. Messiers та нарыг танилцуулъя, энэ бол мьсё Вольдемар, манай хєрш гэснээ над руу хараад ээлж  ээлжээр зочдыгоо зааж гїн Малевский, эмч Лушин, яруу найрагч Майдонов, чєлєєнд байгаа ахмад Нирмацкий, мєн таны урьд нь таних торгон цэрэг Беловзоров, Тавтай танилцан саатацгаана  уу гэв.

Би ичиж  эвгїйрхсэндээ хэнд нь ч мэхийж ёсолсонгїй, доктор Лушин гэдэг нь цэцэрлэгт  намайг хайр найргїй ичээсэн  падан хар царайтай ноён гэдгийг танив. Бусад нь танихгїй улс байв.

-         Гїнтэн! Мсье Вольдемарт билет бичнэ  її гэж Зинаида їргэжлїїлэв.

-         Энэ ч  шударга биш байна гэж їл мэдэгдэм  польш аялгуутайгаар эсэргїїцэн хэлсэн гїн маш цэвэрхэн бєгєєд хээнцэр дэгжин хувцасласан хар їстэй сайхан хар нїдтэй,  нарийн цагаан хамартай жижиг аман дээгїїрээ нарийхан  ширвээ сахалтай ажээ. –Бидэнтэй фант2 тоглоогїй шїї дээ гэв.

-         Шударга биш байнаа гэж Беловзоров бас чєлєєнд  байгаа ахмад гэж дээр нэр гарсан дєчєєд хирийн анстай, муухай гэгчийн  цоохор, араб шиг бужгар  їстэй, бєгтєр, майга хєлтэй ёслолын погонгїй цэрэг сюртук задгай  ємссєн хїн давтан  хэлэв.

-         Билет бичигтїн гэж танд хэлж байна хэмээн авхайтан давтаад –Энэ чинь  юун бослого  билээ? Мсьё Вольдемар бидэнтэй анх удаа байгаа нь энэ. Єнєєдєр  энэ хїнд  ёс дїрэм хамаагїй, нуршихын хэрэггїй би ингэж хїсэж байна гэв.

Гїн далаа хавчисхийгээд дуулгавартайгаар толгойгоо тонгойлгон бєгжєєр  чимэглэсэн цагаан гартаа їзэг авч цааснаас урж аваад бичив.

-         Ядахдаа ноён Вольдемарт учрыг нь тайлбарлаж єгєхийг зєвшєєрнє її? Наадхи чинь бїр сандарч орхиж гэж ёжилсон єнгєєр Лушин  хэлэв. Залуу минь бид фант гэдэг  тоглоом  тоглож байна. Хатагтай торгуулах болсон юм.  Иймд азтай тэр  билетийг олж авсан хїн тїїний гарыг  їнсэх эрхтэй болно. Миний хэлснийг  та ойлгов уу? гэв.

Би тїїний єєдєєс нэг харчихаад л манан дунд байгаа шиг мэлийн зогссор байлаа. Ноёны авхайтан сандал дээр

2 Дэнчин тааж тоглох (ред)

дахин їсрэн гараад малгайгаа сэгсэрч эхлэв. Бїгдээр  тїїнд ойртон очсонд би ч бас аялдан дагав.

-         Майдонов, та уран шїлэгчийн хувьд энэрэнгїй сэтгэл гаргаж мсьё Вольдемарт  нэг боломжийн оронд хоёртой байлгахаар билетээ найр тавьж єгєх ёстой гэж туранхай царайтай онигордуу нїдтэй урт хар їстэй єндєр нуруутай залууд хэлэв.

Гэтэл тэр Майданов шулуухан їгїй хэмээн толгойгоо сэгсэрч їсээ єєд нь илэв. Би хамгийн  сїїлд малгайд гараа хийж зурвасыг аван задалсанд…бурхан минь! Їнсэх!  гэсэн їг байхыг хараад  чухам юу болсныг бїї мэд.

-         Їнс! гэж би єєрийн эрхгїй дуу тавив.

-         Маш сайн! Энэ хожив гэж автайхан хэлэв. Би хичнээн их баярлаж байна! хэмээн сандлаасаа  буугаад миний нїд рїї тун хурц,  амттайхан гэгчээр шохоорхон харахад нь зїрх цохилоод явчихав. Та баяртай байна уу? гэж надаас асуув.

-         Би юу? … гэж шивнэхчээ аядав.

-         Надад билетээ худалдчих. Би танд зуун рубль єгье гэж чихэн тушаа Беловзоров хэлэх нь сонсдов.

Хариуд нь торгон цэргийг  тун дургїйцсэн харцаар харсанд Зинаида алга ташиж, Лушин

-         Эр хїн? гэж сайшаан дуу алдав.

Тэгснээ, Би ёслолыг хариуцсан  хїн болохоор бїх зїйлийг журам ёсоор гїйцэтгэхийг хянах їїрэгтэй. Мсье Вольдемар нэг євдєг дээрээ сєгд. Манайх тийм журамтай гэв.

Зинаида миний ємнє зогсоод намайг бїр сайн ширтэн харж авах гэсэн байдалтай толгойгоо хажуу тийшээ гилжийлгэн над руу ихэмсгээр гараа сунгав. Нїд эрээлжилж нэг євдгєєрєє сєгдєх гэснээ  хоёр євдгєєрєє сєгдєн унав. Ингээд Зинаидын хуруунд уруулаа тун эв хавгїй хїргэхдээ хумсанд нь нь хамрынхаа їзїїрийг ялимгїй шалба маажуулав.

-         Сайн байна! гэж Лушин бархираад намайг босоход туслав.

Тэгээд  тоглоомоо їргэлжлїїлээ. Зинаида намайг єєрийнхєє дэргэд суулгав. Чухам хичнээн олон янзын торгуулийг санаачлан гаргав аа! Дашрамд хэлэхэд нэг удаа “баримал” болох їїрэг ноогдож, баримлын сууринд эв дїйгїй Нирмацкийг сонгон авч тїїнийг тїрїїлгээ харж хэвтээд нїїрээ цээжиндээ нуухыг  тушаав.  Инээдэм агшин  зуурч зогссонгїй. Чинээлэг айлын тєлєв тївшин  гэрт ганцаараа шахам нямбай хїмїїжсэн над шиг хїнд тэр их шуугиан  эрээ цээргїй хєгжїїн  байдал, огт танихгїй улстай ийнхїї хамаагїй харилцаж байгаадаа толгой эргэж орхив. Би архинд согтсон юм шиг согтов. Би бусдаас чанга инээж хашгичиаж эхэлсэнд зэргэлдээ єрєєнд  Иверскийн хаалганы тэртээгээс  дуудаж ирсэн нэгэн тїшмэлтэй зєвлєн ярьж байсан ноёны хєгшин хатан хїртэл намайг гайхан харахаар єрєєнєєсєє ирэв. Гэтэл жаргалдаа мансуурсан би гэдэг хїн  чихэн дїлий нїдэн балай гэгчээр хэний ч ёжилж, хэний ч хялайхыг тоохгїй болсон байлаа. Зинаида намайг бусдаас илїї хайхран, єєрєєсєє холдуулахгїй байв. Нэг удаагийн торгуулиар тїїнтэй зэрэгцэн суугаад торгон алчуураар толгойгоо битїїлэн нємєрч єєрийнхєє нууцыг хэлэх ёстой болов. Бид хоёрын толгой гэнэт бїгчим бїїдгэр анхилам їнэр анхилсан будан дунд орж тэрхїї буданд тїїний хоёр нїд тун ойрхон  зєєлхєн харцаар гэрэлтэн гялалзаж онгойсон уруулаас нь халуун амьсгаа тєєнєнє. Шїд нь яралзан їсний нь їзїїр намайг гижигдэн тєєнєх мэт байсныг санаж байна. Би дуугарсангїй. Тэр тун ёжтой сэмхэн инээмсэглэж байгаад: За тэгээд? гэж шивнэхэд нь би хий дэмий л улайж инээд алдан буруу хараад арай чарай л  амьсгаагаа давхцуулан байв. Фант тоглоом бидэнд уйтгартай болж олс гэдэг тоглоомоор тоглож эхлэв. Бурхан минь! Анзааралгїй байж байгаад хуруу руугаа гэнэт хїчтэй цохиулсанд би учиргїй баясаж билээ. Дараа нь санаатайгаар алмайрсан байдал харуулан гараа сунгасан боловч тэр гарт минь хїрсэнгїй!

    Тэр оройн турш хичнээн олон янзаар тоглосон бэ! Бид  тєгєлдєр хуураар тоглон, дуу дуулан бїжиглэж, цыганы хот айл болон тоглоцгоов. Нирманкийг баавгай болгон хувцаслуулж давстай ус уулгав. Гїн Малеквский бидэнд хєзрєєр янз бїрийн илбэ їзїїлж эцэстээ хєзрийг хольж вист1 тоглохдоо хамгийн сайн хзєрєє єєртєє шигшиж авсанд Лушин тїїнд “баяр хїргэж байгаагаа илэрхийлэв.

Майданов бидэнд гарчгийг нь цусан єнгєєр бичээд хар хавтастайгаар нийтлїїлэх гэсэн “Алуурчин” гэдэг найраглалынхаа хэсгээс (їйл явдал нь романтизмын ид їед болж байна.) уншиж єгєв. Ивэрийн хаалганы дэргэдэх захиргааны тїшмэлийн малгайг євдгєн дээрээс нь хулгайлж аваад шанд нь казчок  бїжиглїїлэн эргїїлэн  єгч євгєн Вонифатад эмэгтэй хїний оройвч ємсїїлж ноёны авхайтан эрэгтэй хїний малгай ємсчээ…тоглон зугаацсан бїх юмыг тоочиж баршгїй. Ганцхан Беловзоров л хємсгєє зангидаж ууртай гэгчийн байдалтай голдуу буланд зогсоно. Заримдаа тїїний нїдэнд нь цус хуран царай нь жигтэйхэн улайж ер нь тэр дорхиноо бидэн рїї їсрэн биднийг зомгол шиг  зїг бїр тийш шидэж магадгїй гэмээр санагдана. Гэтэл авхайтан тїїн тийш байн байн харж хуруугаараа занахад дахин буландаа шигдэнэ.

    Бид ч сїїлдээ бїгдээрээ ихэд ядарчээ. Ноёны хатан, єєрийн нь хэлдгээр хичнээн тэсвэртэй, яаж ч хашгирч чарлавч єєрт нь падгїй гээд байсан хїн маань мєн л ядарч амрахыг хїсэв. Шєнийн арван хоёр цагт хуучин хатсан бяслаг, гахайн махан шанзтай хїйтэн хуушуур зэрэг зїйлийг

1 Хєзрийн нэгэн зїйл тоглоом (ред)

 оройн хоолонд єгсєнд ямар ч таташнаас илїї амттай санагдав. Ганцхан шил дарс байсан нь хачин бараан єнгєтэй лонх нь хавдсан мэт хїзїїтэй, доторхи дарс нь ягаан будаг санагдуулна. Гэвч тїїнээс хэн ч уусангїй. Тамир алдартлаа ядарч, аз жаргалтай болон би гээд хїн жигїїрийн  байшингаас гарав. Салах ёс гїйцэтгэхэд Зинаида  гарыг минь чанга атгаж мєн л хачин битїїлэг инээмсэглэв.

        Халууцсан нїїр рїї шєнийн чийгтэй салхи сэвэлзэнэ. Цахилгаантай бороо  орохоор завдаж байгаа бололтой хар  їїл улам ихсэж, утаат дїрсээ хувирган  агаарт хєвнє. Салхи харанхуй модон дундуур сэвэлзэн тэнгэрийн хаяаны тэртээ алсад аянга дотроо ууртай бєгєєд битїїхнээр їглэж байгаа мэт.

        Байшингийн арын шатаар єрєєндєє оров. Миний асрагч євгєн шалан дээр унтаж байсан учраас арга буюу  дээгїїр нь алхвал тэр сэрж намайг хараад, ээж надад уурлаж дуудуулахаар миний хойноос хїн явуулах гэсэнд эцэг болиулсан гэдгийг хэлэв. (Би ээждээ тавтай нойрсохыг ерєєн мєн  єєрийнх нь тавтай нойрсоорой гэсэн ерєєлгїйгээр хэзээ ч унтдаггїй байв) Яах ч аргагїй байлаа.

        Асрагчдаа хувцсаа єєрєє тайлаад хэвтэнэ гээд лаагаа  унтраав. Гэвч би хувцсаа ч тайлсан ч їгїй, хэвтсэн ч їгїй.

        Би сандал дээр суугаад удаанаар мэлрэн байлаа. Нэг л амттай шинэхэн зїйлийг мэдрэх мэт… Би орчин тойрноо арайхийн харж хєдлєх ч їгїй, аажуухан амьсгаалж їе їе чимээгїйхэн инээж суухдаа би дурлажээ, дурлал гэгдэг маань энэ мєн гэж бодохоос дотор хїйт  оргих мэт болно. Зинаидагийн царай буданд миний ємнїїр аажуухан хєвнє. Зїгээр нэг хєвєєд  єнгєрєх биш уруул дээр нь хачин битїїлэг инээмсэглэл тодрон хажуугаас юм асуух гэж байгаа мэт тїїнтэй салах ёс гїйцэтгэсэн тэр мєчнийх шиг бодол болон ялдамхан талимаарч  їзэгдэнэ. Ингээд эцэст  би сандлаас босож єлмийгєєрєє гишгэн орныхоо дэргэд очоод бїх биеэр минь дїїрэн байгаа тэр нэг зїйлийг эрс хєдлгєєнєєр цочоохгїй хэмээн хичээх мэт хувцсаа ч тайлалгїй жинтїїн дээрээ толгойгоо болгоомжтойхон тавив…

        Би хэвтээд нїдээ ч аньсангїй. Тасалгаанд ямар нэгэн гэрэл їргэлжлэн тусаж бїдэгхэн гялсхийж байгааг анзаарч єндийн цонхоор харав. Тїїний жааз нь хачин цайвартаж їзэгдэх  шилнээсээ тодхон ялгарна. “Аянгатай бороо юу даа гэж санагдав. Яг мєн. Ширїїн бороо тун холуур єнгєрч байгаа учир аянганы чимээ огт сонсогдохгїй, гагцхїї тэнгэрт олон салаа юм шиг бїдэг, урт цахилгаан дїрэлзэн гялсхийнэ. Тэр дїрэлзэх гэдэг нь амь алдан їхэж байгаа шувууны далавч шиг  чичрэн таталзана. Би босож цонхны  дэргэд очоод єглєє болтол тэндээ зогсов… цахилгаан агшин зуурч зогсоонгїй, хїмїїсийн  ярьдгаар усан бороо асгарсан шєнє байлаа. Би чимээ аниргїй элсэн тал нїїгэлтэн бараантах цэцэрлэг, мєн  цахилгаан гялсхийх бїрд догдлон чичигнэх мэт санагдсан тэртээ холын байшингуудын  шаравтар  нїїрэн талыг харна… би салахгїй  хараад л баймаар тэрхїї чимээ аниргїй аянга, тэрхїї даруухан гялалзаан эд бїгд миний  дотор дуу чимээгїй, нууц дїрэлзэх тэмїїлэлд хариу болж байгаа мэт санагдана. Їїр цайж эхлэв. Їїрийн туяа улаан толбонуудаар тодорно. Наран ойртох тутам аянга улам бїдэг болж намсхийн чичрэн татвалзах нь цєєрєн цєєрсєєр улам бїр сэргэх єдрийн гэрэлд живэн алга болов.

        Миний хувьд ч гэсэн сэтгэлийн цахилгаан маань намджээ. Би их ядарсан, дїнхгэр байгаагаа мэдэрсэн боловч Зинаидагийн дїр миний сэтгэлд баяр жавхлантайяа їзэгдсээр. Гагцхїї тэр дїрс єєрийгєє тойрч байгаа тааламжтай бишб усад дїрснїїдээс салж, намгийн ногооноос тасран нисэх хун шувуу шиг тайвширсан мэт санагдана. Би їїрэглэн унтахдаа шїтэн биширсэн сэтгэлтэйгээр эцсийн удаа тїїн элэгсэг наалдана…

        Хєдєлсєн сэтгэлийн дуулгавартай байдал, зєєлєн аялгуу, сайн сэтгэл намсхийн  тайвширсан хайр дурлалын  анхны нинжин сэтгэлийн нууц баясгалан хаа байна, хаа байна?
1   2   3   4   5   6

Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка