Анхны дурлал




НазваАнхны дурлал
старонка1/6
Дата канвертавання23.12.2012
Памер0.89 Mb.
ТыпДокументы
  1   2   3   4   5   6

И.С. ТУРГЕНЕВ

АНХНЫ ДУРЛАЛ

П.В. АННЕКОВТ ЄРГЄН БАРИВ


        Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр  хагас  цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.

        Гэрийн эзэн хонх цохиод хоолны їлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр

-         За ингээд шийдэх шив дээ гээд тїшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хїн бїр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шїї. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.

Булцгар цагаан царайт,  махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рїї харснаа дараа нь адар єєд ширтэв.

-         Надад анхны дурлал гэж байгаагїй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.

-         Яагаад тийм байдаг билээ?

-         Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн  зуур давхиад  їзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ тїїний хойноос тийнхїї давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зїйл биш  мэт байдал гарган тїїнээс хожим нь ч бусад бїсгїйн хойноос эргїїлж явахдаа  яг тийм байдаг байв. Їнэнийг хэлэхэд анхны бєгєєд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бїр дээр їеийн

1 Ороосон навчин тамхи (Ред)

 удаж байгаа хэрэг шїї дээ. Тэр їеийн  тухай тодорхой санах юмгїй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?

        Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ –Миний анхны дурлалд ч сонирхмоор зїйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа ємнє би хэнд ч  байсангїй. Бидний хэрэг тун урагштай бїтсэн юм. Эцгїїд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхиноо бие биедээ хайр сэтгэлтэй болж  тєдєлгїй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон їгэнд л багтана. Эрхмїїд минь, їнэнийг хэлэхэд  анхны дурлалын тухай асуудал хєндєхдєє,  настай  гэхгїй ч гэсэн мєн залууд нь орохгїй гэрлээгїй та бїхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.

-         Їнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргїй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар їстэй дєч эргэм насны Владимир Петрович бага зэрэг тїгдрэн хариулав.

Єє! Харин бїр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.

-         За тэгье.. эсвэл  больдогч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хєєрєхдєє чадамгай биш. Яриа маань ойлгомжгїй товчхон эсвэл хэт  нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зєвшєєрвєл санаснаа би бїгдийг дэвтэрт бичээд уншиж єгье.

Найзууд эхэндээ зєвшєєрєхгїй байсан боловч Владимир Петрович єєрийнхєєрєє болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелїїллээ. Дэвтэртээ доорхи зїйлийг бичжээ.


I

        Тэр їед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг.

        Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хєлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ.

        Хэний ч хавчлага шахалтгїй бїрэн чєлєєтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бємбєг шиг” (Comme une bombe)  унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгїй байсан муухай царайлан єдєржингєє  орондоо хєлбєрдєг сїїлчийнхээ асрагч  францаа явуулсанаас хойш би чухам  юу ч  хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргїй харьцаатай, ээж бол надаас єєр хїїхэдгїй атлаа намайг бараг хайхарч хамламжилдаггїй, шал єєр зїйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хєрєнгєнд нь болж єєрєєсєє арав эгч тїїнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьрдаг байсан юм. Сэтгэл нь їргэлж  догдлон зовуурлаж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нїїрэн дээр нь тїїнээ гаргадаггїй байв. Ээж, ааваас маш эмээдэг мєн аав ч єєрт нь ширїїн, хєндий… ханддаг  байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван  тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хїнийг би хэзээ ч їзсэнгїй.

        Зусланд єнгєрїїлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгїй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есєнд яг Киолай хутагтын дїйцэн  єдєр нїїж ирэв.

        Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж їздэг удаа тун цєєхєн, харин голд уул урьд цээжилсэн олон шїлэгнээсээ єндєр дуугаар уншина. Сэтгэл хєєрєн зїрх нэг л тааламжтай эгдїї хїрэм ёгхийж, би нэг л юм хїлээгээд чухам юунаас ч юм зїрхшээгээд байгаа  юм шиг бїхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгїй юм бїхэнд бэлэн байв. Їїрээр тэмээн хараацай сїмийн хонхыг тойрон нисдэг шиг мєрєєдєл, бодол санаа минь нєгєє л сэтгэлд ургасан  їзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаж байлаа. Уянгат сайхан шїлэг ч  юмуу їдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар  цагийн ногоо мэт оргилсон залуу  амьдралын баясгалант сэтгэл тєрдєг байжээ.

        Би морьтой байсан юм. Тїїнийгээ єєрєє эмээллээд ганцаар аль болох холхон явж, єєрийгєє чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хєлєг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рїї минь юутай хєгжїїн їлээдэг байв даа! Эсвэл нїїрээ тэнгэр єєд чиглїїлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв.

        Тэр їед эмэгтэй хїний дїр, эмэгтэй хїний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дїрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггїй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож  байсан юм бїхэнд мэдрэн байгаа юм бїхэнд маань ямар нэгэн шинэ зїйл, єгїїлж баршгїй амттай, нэг л таатай, эмэгтэй хїний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа.

        Энэ совин энэ хїлээсэн зїйл, миний бїх цогцост нэвтрэн, би тїїгээр амьсгаалан, цусны минь дусал бїрд нэвтрэн урсаж… удалгїй биеллээ олох хувь тавилантай байжээ.

        Манай зуслан баячуудын суудаг, багана бїхий нэг дїнзэн байшин, мєн хоёр намхан, жигїїрийн байшинтай байв. Зїїн жигїїрийн байшинд туурганы хямд їнэтэй цаас хийдэг бяцхан їйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зїдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр  їстэй арваад бяцхан хєвїїн хэвлэдэг машины дєрвєлжин тайрдсуудыг шахдаг модон хєшїїрэг дээр байн  байн їсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хїчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг їзэхээр би олонтаа очно. Баруун жигїїрийн байшин хоосон тул хєлслєхєєр болжээ. Таван сарын есноос хойш гурван долоо хоносны дараа нэгэн єдєр тэр байшингийн оцнхны  хаалт нээгдэж, эмэгтэй хїний царай їзэгдэн нэгэн айл орсон байлаа. Їдийн хоолны їеэр ээж гэрийн ахлах зарцаас мана йшинэ хєрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хїндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.

-         Хєлсний гурван  тэргээр ирсэн шїї гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хїндэтгэн барих зуураа хэлээд,

-         Єєрийн уналгагїй мєн гэрийн тавилга ч гэсэн авах юмгїй хоосон.. гэж нэмэв.

-         Єє тйим її, уг нь ч зїгээр л юм даа гэж ээж хэлэв.

Эцэг, ээж єєд хїйтнээр харсанд цаадхи нь дуугїй болов.

Їнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хєлсєлж авсан байшингий нь харахад илэрхий. Хуучирч ємхєрсєн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргїй байсан юм. Тэрхэн їедээ  эл яриаг  чихнийхээ хажуугаар єнгєрїїлсэн юм. Ноён гэдэг  хэргэмийг нэг их тоогоогїйн учир нь бий Шиллерийн “Дээрэмчин” зохиолыг дєнгєж саяхан уншсан байлаа.


II

        Їдэш бїр би буугаа барин цэцэрлэгээр хэсэж хэрээ намнадаг зуршилтай болсон юм. Энэхїї болгоомжтой, ховдог хомхой, муу зальтай шувууг би хэзээний їзэж чаддаггїй байв. Уг яриа болсон тэр єдєр би бас л цэцэрлэгийн модтой замаар дэмий хэсэж яваад  (хэрээнїїд намайг мэддэг болчихоод, тэртээ холоос гуаглан бахирна) баруун жигїїрийн байшингийн араар ороосон тэдний цэцэрлэгийн нарийхан зурвас хэсгээс манай эзэмшлийг заагласан  намхан хашаанд  санамсаргїй ойртон очив. Толгой унжуулан явж байсан надад хїний дуу гэнэт сонсдон хашаан дээгїїр хараад хєшиж орхив… жигтэй юм їзэгдэх нь тэр.

        Надаас хэдхэн алхмын цаана бєєрєлзгєний ногоон тєгєл дундахи цоорхойд судалтай ягаан платьтай толгойгоо цагаан алчуураар  боосон гоолиг охин зогсоно. Єєрийг нь тойрон зогссон дєрвєн залуугийн духын би нэрийг  нь їл мэдэх харин багачууд тун сайн мэддэг  жижигхэн бор цэцгээр ээлжлэн балбана. Бяцхан хїїдий мэт барьсан цэцэг нь духан дээр буухдаа пис пис хийсэн дуу гаргана. Нєгєє залуус  духаа тун дуртайяа  ойртуулан єгнє. Охины хєдєлгєєнд (би тїїнийг хажуунаас нь харж байв) цаанаа л нэг таатай энхрий захирсан, дооглосон шинжтэйг хараад гайхаж бахдаснаас болж би арай л дуу  алдчихсангїй, тэр сайхан дур булаам хурууг духандаа хїрїїлэхийн тул юугаа ч хайрламгїй санагдав. Їїрч явсан буу гулсан ногоон дээр унаж бїхнийг умартан  тэрхїї гоолиг цогцос, сайхан хїзїї, гар, цагаан алчуур дороос їл мэдэг цухуйсан цагаан шар їс, хагас аниастай ухаалаг нїд, урт сормуус, зєєлєн булбарай хацрыг нь нїдээ бїлтэртэл ширтэв…

- Залуу хїї, хїїе   залуу хїї, хїний авгайг ингэж харж болдог юм уу? гэх нэг хїний дуу миний  дэргэдхэн гэнэт сонсдов.

Би цочсондоо давхийж дуугїй гєлрєв… Хашааны цаад талд тайрмал богино їстэй нэг хїн зогсоод над руу ёжтойхон харж байна. Яг энэ мєчид нєгєє охин ч над руу эргэн харав. Хєдєлгєєнтэй байрын хєгжїїн царайд нь том  гэгчийн бор нїд харагдана. Тэр гэнэт чичгэнэн инээж,  танан цагаан шїд яралзан хємсгєє нэг л жоготой єргєв… Гэнэт  сэтгэл хєєрєн газраас буугаа шїїрч аваад, хорон биш ч гэсэн хангинасан инээдээр їдїїлэн єрєєндєє гїйж ороод орон дээрээ савж ойчоод,  гараараа нїїрээ даран хэвтэв. Зїрх учиргїй дэлсэж ичиж зовсон ч  гэлээ тун хєгжїїн, урьд хожид байгаагїйгээр сэтгэл хєдєлсєн байв.

        Жаахан амраад їсээ самнан, хувцсаа  цэвэрлээд цайгаа уухаар доошоо буув. Залуу охины дїрс нїдэнд минь їзэгдэн   зїрх дэлсэхээ больсон авч нэг л аятайхан сэтгэл євдєнє.

-         Чи чинь яачихав аа? Хэрээ агнаа юу? гэж  гэнэт эцэг асуув.

Би бїгдийг яримаар байсан авч биеэ барьж дотроо инээмсэглэв. Унтахаар хэвтэхдээ, яагаад ч юм бїї мэд, нэг  хєл дээрээ гурав дахин эргэж, анхилуун їнэртэй тос тїрхээд їхсэн юм шиг бєх унтлаа. Їїрээр тїр зуур сэрж толгойгоо єндийлгєєд эргэж орчноо тун баясгалантайгаар харчихаад дахиад унтав.

III

    “Яаж эдэнтэй танилцах билээ” гэсэн бодол єглєє босмогц сэтгэлд оров. Цай уухын  ємнє цэцэрлэгт очсон боловч хашаанд нэг их ойртсонгїй, мєн хэнийг ч харсангїй. Цай уусныхаа дараа зуслангийн  ємнїїр гарсан  гудамжаар хэд хэдэн удаа  єнгєрч холоос тэдний цонх єєд харав… Хєшигний цаагуур тїїний царай  харагдах шиг болсонд би цочирдон айж хурдхан холдохын ємнє болов. Цэцэрлэгийн ємнєх элстэй тэгш газраар нааш цааш алхлан явж байхдаа “Яаж  ийгээд танилцах л юмсан. Чухам яаж? Энэ л хэцїї байна даа” гэж  бодол болж явав. Єчигдрийнхєє уулзалтыг нэгд нэгэнгїй сэтгэлдээ ургуулан, яагаад ч  юм, ялангуяа намайг харан доогтойхон инээсний нь тодхон  санав… Ийнхїї сэтгэлээ догдлуулан, янз янзын арга сївэгчлэн байтал хувь тавилан маань халамжлан туслав.

        Миний  эзгїйд ээж  мань, шуудангийн зарлал, хямд архины бєглєєнд байдаг хар хїрэн лацаар лацадсан бор цаасан дээр бичсэн захидал шинэ хєрш авгайгаас авчээ. Алдаа мадагтай, муруйж сарайлган бичсэн тэр захидалд ноёны хатан манай эхийг ивээл їзїїлэхийг гуйсан байв. Ноёны хатны захидалд єгїїлсэн ёсоор маш чухал хэрэг явдалтай байсан тэр хатны болон їр хїїхдийн  нь хувь заяа хамаарах дээгїїр тушаалын догь сїрхий улсыг манай эх сайн таньдаг байв.

    “Би сурвалжит авгай, сурвалжит авгайдаа ханддаг ёсоор ийнхїї хичээнгїйлэн бичих завшаан тохиолдосонд баяртай байна” гээд захидлаа тєгсгєхдєє ээжийг хїрэлцэн  ирэхийг гуйжээ. Намайг гэртээ ирэхэд эх маань тавгїй байв. Учир нь эцэг эзгїй учир  зєвлєх хїн байсангїй. “Сурвалжит ахайтан бас ноёны хатан хїнд хариу бичихгїй байж болохгїйн дээр яаж бичихийг эх маань мэдэхгїй  эргэлзжээ. Францаар бичихэд болмооргїй юм шиг, оросоор бичье гэхэд эх маань єєрєє бичгийн дїрэмд сайн биш учраас яахыг мэдэхгїй нэрэлхээд байжээ. Намайг хїрч ирсэнд тун их баярлаж, ноёны хатанд тэр даруй  очиж, манай эх эрхэмсэг ахайтанд чадах хирээрээ  тус хїргэхэд бэлхэн,  нэг цагт морилон ирэхийг хїсэж байна гэж їгээр хэлэхийг надад тушаав. Миний нууц хїсэл ингэж гэнэт хурдан биелсэнд нь намайг баярлуулахын зэрэгцээ айлгасан боловч ийнхїї  аягїрхсэнээ мэдэгдсэнгїй юуны ємнє тасалгаандаа очиж шинэхэн зангиа, сюртук1 дээлээ ємсєв. Гэртээ голдуу тївэгшээдэг ч гэсэн хїрэм, сєхдєг захтай  цамц ємсдєг байв.

1 Урт хормойтой, хоёр энгэртэй хувцас (Ред)

IV

Жигїїрийн жижиг байшингийн давчуу новширхуу їїдний єрєєнд єєрийн эрхгїй бїх бие чичрэн орвоос амьдралдаа ч їзээгїй гїнзгий атираа болсон дух санчигтай, хїрэл шиг бараан царайтай, гунигтай онигор нїдтэй буурал їстэй, настай  гэгчийн  зарц  намайг тосов. Тэр, давсалсан загасны мєлжсєн нурууны аястай таваг гартаа барьж єєр нэг єрєє рїї орсон хаалгыг хєлєєрєє тїлхэн хаахдаа

-         Танд  юу хэрэгтэй вэ? гэж таслан чичигнэсэн хоолойгоор асуув.

-         Засекин ноёнтны хатан гэртээ бий юї? би асуух сацуу

-         Бонифатий! гэж їїдний цаанаас чичирсэн сєєнгєдїї дуугаар эмэгтэй хїн бахирав.

Зарц їг дуугїйгээр нуруугаараа эргэхэд нь зарцын хувцасны ар тал нь их элэгдэж мєн сїлдтэй ганцхан товчтойг нь би анзаарав. Тавгаа шалан дээр тавиад явчихав.

-         Хороололд  очсон уу? гэж нєгєє эмэгтэй асуух нь дуулдав. Зарц нэг юм дуугарсанд -Єє, тийм її… хїн ирээ юї? Хєрш айлын бага ноёнтон уу? Ор гэж хэл гэх нь сонсогдов.

-         Зочдын єрєєнд морилно уу? гэж зарц  дахин миний ємнє хїрч ирээд шалан дээр  байгаа тавгийг авах зуураа хэлэв. Би хувцсаа засаад “зочдын єрєєнд” оров.

Энд тэнд яардуухан тавилчихсан ядуухан тавилтай тийм ч нямбай биш их новширхуу жижигхэн єрєєнд орлоо. Бариул нь хугарсан тїшлэгтэй сандал дээр цонхны  дэргэд тавь орчим насны царай  муутай, їсээ засаж самнаагїй, хуучин ногоон платьтай, ноосон алчуураар хїзїїгээр ороосон нэг авгай сууж байв. Тїїнийг жижиг  хар нїд нь намайг нэвт харна. Би тїїнд ойртон очиж мэхийв.

-         Би Засекин ноёнтны хатантай ярьж байна уу?

-         Би Засекин ноёны хатан байна. Та ноён В-гийн хїї юї?

-         Яг мєн. Би танд  эхээсээ даалгавартай ирэв.

-         Та суугтун. Вонифатий! Миний тїлхїїр хаа байна? гэв.

Би хатагтай Засекинад зурвасанд нь єгсєн эхийнхээ хариуг хэлж єгєв. Тэр бїдїїн улаан хуруугаараа цонхны модыг тогшин байж хариуг сонсоод хэлж дуусмагц над руу дахин ширтэн харав.

-         Маш сайн, заавал очно. Та яасан залуухан  хїн бэ?

Насыг чинь асуухыг зєвшєєрнє її? гэж дуугарав.

-         Арван зургаан настай гэж тїгдчин байж хариулав.

Ноёны хатан зєндєє юм эрээчсэн тос болчихсон цаас халааснаасаа гаргаад хамартаа тулгах шахуу барьж їзэж эхлэв.

-         Сайхан насаа гэж сандал дээрээ займчин байж хэлээд Та нэг их ёсорхсоны хэрэггїй. Манайх тун энгийн айл гэв.

“Чухамдаа  хэтэрхий энгийн юм” гэж би тїїний намбатай биш бие цогцсыг аргагїй жигшин харж бодов.

Тэр мєчид  зочдын єрєєний нєгєє хаалга хурдан  дэлгэгдэж, урьд єдєр нь цэцэрлэгт їзсэн охин босгон дээр гарч ирэв. Тэр гараа єргєж, царайд нь баясгалантай байдал илэрхий.

-         Аа миний охин энэ гэж ноёны хатан толгойгоороо заав.

-         Зиночка манай хєрш, ноён В-гийн хїї гээд-Таны нэр хэн билээ? гэж надаас асуув.

-         Владимир гэдэг гэж би сэтгэл їймэн догдолсондоо шивнэн, босож хариулав.

-         Эцгийн чинь нэр хэн билээ гэсэнд

-         Петрович гэв.

-         Тийм її! Миний танил цагдаагийн газрын дарга мєн Владимир Петрович гэдэг нэртэй байсан. Вонифатий! Тїлхїїр битгий эрээ. Халаасанд минь байна.

Залуу охин, нїдээ анисхийн толгойгоо баахан гилжийн урьдын адил над руу инээмсэглэн хараад.

-         Мсье1  Вольдемарыг би харсан (Тїїний жингэнэсэн  дуу нэг л аятайхан хїйт оргилуан биеэр минь тархах мэт) Таныг ингэж нэрлэхийг минь зєвшєрнє її? гэв.

-         Тааллаараа  бол гэж би амандаа дуугарав

-         Хаа, хараа вэ? гэж ноёны хатан асуув.

Авхайтан эхдээ хариулсангїй.

-         Та одоо  завгїй юу? гэж надаас  нїдээ  салгалгїй асуув.

-         Завтай, завтай гэвэл

-         Ноосны ээдрээ гаргахад минь туслахгїй юу? Наашаа ир гэв.

Тэр надад толгойгоороо дохиод зочдын єрєєнєєс гарч явахад нь би хойноос нь даган  гарав.

Бидний орсон тасалгааны тавил нь зочдын єрєєг бодвол арай илїї, єрж зассан нь ч їлэмж аятайхан. Гэвч тэр мєчид би бараг юу ч анзаарахгїй, зїїдэн дундаа мэт хєдєлж бїх бие цогцос минь нэг л тааламжтай сайхныг мэдрэн байлаа.

Авхай суугаад боодол улаан ноосон утас гаргаж, єєрий нь тушаа сандал руу заагаад нєгєє боодлоо хичээнгїйлэн задалж гар дээр минь тавив. Їїнийг хийхдээ юу ч дуугарсангїй хачин удаан, яаралгїй хєдєлж їл мэдэгдэм ангайсан уруулд нь нєгєє л саруул бєгєєд ёжтойхон инээмсэглэл тодорно. Нугалсан хєзєрт ноосоо ороож эхэлснээ гэнэт намайг тунгалаг хурдан харцаар гйигїїлсэнд би єєрийн эрхгїй доошоо харав. Голдуу хагас анисхийсэн нїдээ байдгаар нь дїрлийлгэн харахад царайд нь гэрэл туяа тусах шиг зс нь  огт єєр болон хувирна.

-         Єчигдєр, Мсьё Вольдемар та миний тухай юу гэж бодсон бэ? гэж хэдэн хором єнгєрсний дараа надаас асуугаад.

-         Бодвоос та намайг, зэмлэн буруутгасан байх даа? гэв.

1 Ноён гэсэн їг (фр)-ред

-         Би авхайтан минь… би юу ч бодоогїй… би яаж тийм юм бодох билээ… гэж аягїрхэн сандарч хариулав.

-         Миний хэлэхийг сонс л доо гэснээ –та намайг ер нь мэдэхгїй шїї дээ. Би их хачин хїн: надад хэзээд їнэнийг хэлэхийг хїсдэг. Би таныг арван зургаан настай гэж сонссон, би бол хорин  нэгэн настай: би танаас хол  эгч учраас та надад хэзээ ч їнэнээ хэлж… миний їгэнд орж байх ёстой гэж нэмэн хэлэв- Над руу хараач. Яагаад над єєд харахгїй байна  гэв.

-         Би улам их эвгїйрхсэн боловч хэлснээр нь єєр лїї нь харав. Тэр урьдахаасаа шал єєрєєр сайшаасан маягтай инээмсэглэв.

-         Над руу хар л даа гэж эелдэг зєєлнєєр дуугараад  над аятайхан байна… таны царай зїс надад таалагдаж байна, бид найз нєхєд болно гэдгийг мэдэж байна. Би танд таалагдаж байна уу? гэж ёжтойхон асуув.

-         Авхайтан… гэж эхэлтэл

-         Нэгдїгээрт, намайг Зинаида –Александровна гэж дуудагтун хоёрдугаарт, хїїхэд байтлаа (гэснээ засаж) залуу хїн атлаа чухам юу бодож санаж байгаагаа шууд хэлэхгїй байна гэдэг чинь яман заншил бэ? Тэр бол том улсад сайн биз Би танд таатай байгаа биз дээ? гэв.

Надтай ингэж ил ярьсан нь надад  тааламжтай байсан ч гэлээ би жаахан гомдов. Бяцхан хєвїїнтэй ярьж байгаа биш гэдгийг нь тїїнд їзїїлэхийн тул би аль болохоор цэрвэлгїйхэн догь байдалтай байж:

-         Тийм ээ, надад их  таалагдаж байна, Зинаида Александровна, їїнийгээ нуухыг ч  хїсэхгїй байна гэв.

Тэр намбатай нь аргагїй толгойгоо дохин байснаа

-         Та, гувернертай1 биз дээ? гэж гэнэт асуув.

-         Їгїй, гувернергїй болсоор удаж байна.

Би худлаа хэлэв. Франц гувернерээсээ салаад, сар ч болоогїй байв.

1 Асрагч, хїмїїжїїлэгч (фр) –ред

-         Єє тийм її. Та бїр том болсон хїн гэдэг нь харагдаж байна гэв.

Тэр миний хуруунуудыг аяархан цохиод:

-         Гараа тэгшхэн барь! гээд утсаа тун хичээнгїйлэн бєєрєнхийлж эхлэв.

Би тїїний тїр зуур доошоо харсныг нь самбаачилж, эхлээд нууцхан сїїлдээ бїр шийдэмгий ширтэн харж байв. Тїїний зїс царай н нада урд єдрийнхєєс улам сайхан санагдаж, тун ухаалаг цэвэрхэн, яламдхан  харагдана. Цагаан хєшиг татсан цонх руу нуруугаараа суусан нь хєшиг дундуур нэвтрэх нь нарны гэрэл тїїний сэмбэгэр алтан шар їс, сайхан цагаан хїзїї, дугуй сайхан мєр, булбарай, амарлингуй  цээжийг зєєлєн гэрлээр гэрэлтїїлнэ. Харах тусам тэр надад хичнээн ойр дотно энхрий санагдсаныг яанаа!   Би тїїнийг бїїр хэдийгээс мэддэг мэт санагдаж, їїнээс ємнє надад амьдрал байгаа ч їгїй, юуї ч їзэж харалгїй явсан  юм шиг санагдав… тэр, хормогчтой бїдэг бараан єнгийн хуучирч элэгдсэн плать ємсжээ. Тэрхїї плать, тэрхїї хормогчийн нугалаас бїрийг дуртайяа илж таалмаар  санагдаж байв. Тїїний гутлын хошуу платын доогуур хошоор нь цухуйх гутлыг нь євдєг сєгдєн илж таалмаар санагдана.. “Ингээд єєртэй нь зэрэгцэн сууж, танилцсан маань ямар их аз вэ, бурхан минь!” гэж бодов. Сэтгэл  догдлон хєдєлснєєс болж сандлаасаа їсрэн босмоор байсан боловч амттан идэж байгаа хїїхэд шиг хєлєє баахан хєдєлгєлєє.

Тэнгэрийн… атгана гэгчээр жаргалаа эзэлж суув. Насандаа ч энэ тасалгаанаас гармааргїй, энэ суудлыг орхимооргїй байв.

Зовхио аажуухан єргєсєнд тунгалаг нїд нь эелдэг гэгчээр гэрэлтэн гялалзаж, ялдамхан инээмсэглэв.

-         Та намайг юутай айхтар харна вэ гэж намуухан дуугаар хэлээд хуруугаараа занав. Царай улайна… “Бїхнийг ойлгож, бїхнийг харж байна гэсэн бодол тархинд минь гэнэт орж ирэв. Ер нь яаж ч ойлгохгїй, харахгїй байх билээ дээ! гэж бодогдов.

Зэрэгцээ єрєєнд  нэг юм тїжигнэж, сэлэм хангинав.

-         Зина! Беловзоров чамд муурын зулзага авч иржээ гэж зочдын єрєєнд ноёны хатан дуугарав.

-         Муурын зулзага гэнээ! гэж Зианида  дуу алдаад, сандлаасаа ухасхийн босож, бєєрєнхий утсаа миний євдєг дээр шидэн гїйж гарав.

Би ч  бас босож боодолтой ноосон утас, бєєрєнхий ороомог хоёрыг цонхор дээр тавиад зочдын єрєєнд орж гайхашран зогсов. Тасалгааны дунд савраа дэлгэсэн эрээн муурны зулзага хэвтэнэ. Зинаида тїїний ємнє сєхєрч суугаад хоншоорыг нь болгоомжтой єргєлєє. Ноёны хатны дэргэд цонхны  хоорондхи зайг бїхэлд нь халхлан бужгар цагаан шар їстэй, бїлтгэр нїдтэй цагаан царайтай торгон цэрэг зогсоно.

-         Юу гээчийн инээдэмтэй амьтан бэ! Нїд нь бор биш ногоон, чих нь том гээчийн юм! Гэж Зинаида єхєєрдєн давтлаа. Тэгснээ Гялайлаа Виктор Егорьч аа! Та яасан сайн хїн бэ? гэлээ.

-         Урьд єдєр харсан  хэдэн залуусын нэг нь гэж миний таньсан торгон цэрэг инээмсэглэн мэхэсхийхдээ шпороо1 хангинуулан сэлэмнийхээ ирийг жингэнїїлэв.

-         Том чихтэй, эрээн муурын зулзагатай болох юмсан гэж та надад єчигдєр  ярьж байсан. Би таны хїслийг ёсоор болгосон нь энэ. Таны їг бол хууь л гэсэн їг  гээд дахин мэхийн ёслов.

Муурын зулзага гийнээд, шал їнэртэв.

-         Єлсгєлєн амьтан байна! Винофатий! Соня! Сїї авчир! гэж Зинаида дуу алдав.

Хуучин шар платьтай, гандмал алчуураар хїзїїгээ ороосон аягачин бїсгїй сїїтэй дийз барьж ирээд

1 Гутлын давируул тємєр (ред)

 муурын зулзаганы ємнє тавив. Муурны зулзага чичирснээ нїдээ аниад, сїїг долоож эхлэв.

-         Яасан эгдїї хїрэм  ягаан хэлтэй юм бэ? гэж Зинаида толгойгоо бараг шаланд наалдуулах шахам тїїний хамар доогуур нь хажуунаас ширтэн харж эхлэв.

Муурын зулзага цадав бололтой савраа янзтайхан сарвайлгаж мяу мяу дуугарав. Зинаида босоод аягачин хїїхэн тийш эргэж їл тоомсорлох байдалтай

-         Їїнийг аваад яв гэж тушаав.

-         Муурын зулзаганы тєлєє гараа єгєєч гэж торгон цэрэг бариу гэгчийн ёслолын шинэ хувцсаар ороосон булиа биеэ байдгаар нь татвас хийлгэн хєдєлж шїдээ ярзайлган хэлэв.

-         Хоёр гараа хоёуланг нь єгье гэж Зинаида тїїнд гараа єгєв. Гараа їнсїїлэх зуураа  над руу мєрєн дээгїїрээ харлаа.

Би, инээхээ ч дуугарахаа ч эсвэл дуугїй байхаа ч мэдэхээ байчихсан амьтан нэгэн газраа хєдлєлгїй зогслоо. Гэнэт їїдний єрєєний хаалганы завсраар манай зарц Феодорын дїрс нїдэнд туслаа. Тэд над руу  дохио єгсєнд арга буюу тїїн  тийш дєхєж очлоо.

-         Юу гээ вэ? гэж би тїїнээс асуув

-         Ээж чинь явууллаа. Хариугаа аваад л буцаад ирэхгїй яасан юм бэ гэж тэд хилэгнэж байна гэж шивэгнэв.

-         Би энд удсан гэж її? гэхэд

-         Цаг илїї болсон шїї гэв.

-         Цаг илїї гэнээ! гэж би єєрийн эрхгїй давтан зочдын єрєєнд  буцаж ирээд хєлєє чирэн салах ёс гїйцэтгэн мэхэсхийн ёслов.

-         Та хаачихна вэ? гэж авхайтан торгон цэргийн цаанаас харангаа асуув.

-         Би гэртээ харилаа. Таныг манайд хоёр цагт морилон очиж гийгїїлнэ гэж хэлье  хэмээн эмгэн тийш хандаж хэлэв.

-         “Тэгж хэлээрэй, эрхэм минь.

Ноёны хатан тамхиныхаа хєєргєє яаран гаргаж ирээд хамрынхаа тамхийг шуухитнан татахад нь би  цочих шиг болов.

      Тэгж хэлэгтїн гэж нулимстай нїдээ анивчлан шуухитнан байж давтан хэлэв.

Би дахин мэхийн ёслоод эргэн єрєєнєєс гарахдаа хойноос нь хїн ширтэн харж байгааг мэдээд нуруу нь хїйт даан эвгїйрхсэн маш залуу хїний байдалтай гарч одов.

-         Мсьё, Вольдемар, манайд ирж байгаарай мэдэв її? гэж Зинаида хашгираад дахин инээв.

“Юу  гэж л дандаа инээд алдаж байдаг юм бэ?” гэж би юу ч дуугарахгїй боловч, миний хойноос зэмлэсэн маягтай дагаж яваа Федортой хамт гэр рїїгээ буцаж явахдаа дотроо бодов. Ээж намайг баахан зэмлээд, тэрхїї ноёны хатныд ийм удаан юугаа хийж байсан юм бэ гэж гайхна. Би юу ч хариулсангїй, єєрийнхєє єрєєнд оров. Би гэнэт учиргїй гуниглав.:. уйлахгїй гэсэндээ биеэ арай чарай барина… би тэр торгон цэрэгт атаархан байв.
  1   2   3   4   5   6

Дадаць дакумент у свой блог ці на сайт
Размесціце кнопку на сваім сайце:
be.convdocs.org


База данных защищена авторским правом ©be.convdocs.org 2012
звярнуцца да адміністрацыі
be.convdocs.org
Галоўная старонка